Орц:
– Молоко 260 мл
– Хуурай сүү 75 гр
– Цөцгийн тос 30 гр
– Бүйлс самар 100-200 гр
– Коксны үйрмэг 220 гр
Хийх арга:
Маслоо бага зэрэг хайлуулаад (тийм ч шингэн болгох ёсгүй), молоко, хуурай сүүтэйгээ сайтар холино. Хольсны дараа тортны крем шиг өтгөн болох ёстой.Үүн дээрээ коксны үйрмэгээ хийгээд ахин холиод өрөөний температурт 30 минут амраана. Хэрвээ коксны үйрмэг таны хувьд хангалттай биш санагдвал нэмж хийж болно. Түүнчлэн зуурмаг тань хэтэрхий шингэн байвал хөргөгчинд ахин 20 минут хийгээрэй. Зуурмаг шиг болсон холимгоосоо бага зэрэг тасалж аваад арилгаж бэлдсэн бүйлс самраа голд нь хийгээд гараараа бөөрөнхийлөөрэй. Гадуур нь ахин коксны үйрмэгээр бүрж өгнө. Эсвэл үйрмэгээ саванд хийн, түүндээ өнхрүүлсэн ч болно. Ямар нэгэн байдлаар жигнэх, болгох шаардлагагүй. Бэлэн болсон чихрээ хөргөгчинд 40-50 минут хийж идвэл тохиромжтой.