Вазелины хэмээх тосыг олон янзаар ашиглаж болохыг та мэдэх үү. Тэгвэл вазелиныг ийм 10 тохиолдолд ашиглаж болох гэнэ.
1. Нүдний будаг арилгах:
Зовхи, сормуусны будгандаа түрхээд бага зэрэг зөөлөн иллэг хийж хөвөнгөөр зөөлөн арчиж авах юмуу савантай бүлээн усаар угаана.
2. Хацар өнгөлөх:
Моделууд тайзан дээр гарахын өмнө бага зэрэг вазелинийг хацрын ясандаа түрхсэнээр гялалзсан хацар дээр нь гэрэл ойж эрүүл толигор арьстай мэт харагдуулдаг байна.
3. Уруул өнгөлөгч:
Ихэнх уруул өнгөлөгч чийгшүүлэгч бүтээгдэхүүнд түрхснээс хэсэг хугацааны дараа таны уруулыг илүү ихээр хатааж дахин түрхэхээс өөр аргагүй болгодог бодис байдгийг та мэдэх үү? Тэгвэл вазелинд ийм бодис байдаггүй.
4. Үнэртэй усны үнэрийг удаан хадгалах:
Үнэртэй усаа түрхэхээсээ өмнө чихний ар, бугуй гэх мэт үнэртэй ус түрхдэг газрууддаа вазилин түрхээд дараа нь үнэртэнээ цацвал үнэр удаан хадгалагдана.
5. Скраб хийх:
Сахар юмуу хүнсний содтой баг зэргийг холиж зуурмаг болгоод нүүр уруулаа скрабдаж арьсны үxсэн эдээсээ салаарай!
6. Арьсаа үсний будагнаас хамгаалах:
Үсээ будсаны дараа хүзүү дух хэсгийн арьсан дээр үсний будаг хүрээд толбо тогтоод байвал уг газрууддаа үсээ будахаасаа өмнө вазелин түрxээд үзээрэй.
7. Тохой өвдөгний арьс зөөлрүүлэх:
Орой унтахаасаа өмнө өвдөг тохойндоо зузаан түрхээд байвал хуурайшил арилж улмаар цайрна.
8. Гарын арьс зөөллөх:
Гартаа зузаан вазелин түрхээд хүнсний гялгар уутан бээлий өмсөөд нэг цаг (удах тусмаа сайн) болгоод угаагаарай. Таны гар маш зөөлхөн булбарай цагаан болно.
9. Хөмсөгний гелийг орлуулах:
Баг зэрэг вазелин хуучин сормуусны будагны багсанд түрхээд түүгээрэй хөмсөгөө самнаж хэвд оруулна.
10. Гацсан бөгж тайлах:
Хуруу хөөгөөд бөгж гарахгүй байвал хуруундаа вазилин сайтар түрхээд бөгжөө гулгуулан тайлна.