Өдгөө Анугийн том охин 4 нас хүрэх гэж байгаа бол дундах охин нь тавдугаар сард 2 нас хүрэх гэнэ. Харин бага нь 3 сартай. Тэрбээр охидоо “Гурван гал” эмнэлэгт касер хагалгаагаар төрүүлсэн байна. Эмч нар касер хагалгаагаар 4-өөс дээш удаа төрж болдоггүй гэж зөвлөдөг ч 5 удаа төрсөн эмэгтэй байдгийг сонсоод дахин хоёр хүү төрүүлэх юмсан гэж бодох болсноо ярьжээ.
Тэрбээр “эмэгтэй хүн болсных алдарт эхийн одон зүүгээд, гурван охин маань хоёр эрэгтэй дүүтэй болж, эвтэй найртай, бие биедээ тустай, дэмтэй явцгаагаасай гэж би хүсдэг. Нөхөр маань “Ингээд л боллоо, хайрыгаа дахиж зовоохгүй ээ” гэдэг. Гэхдээ голомт залгах хүү төрүүлж өгнө, ганц байвал хүү минь ганцаардах байх тиймээс хоёр хүүтэй болно оо. Хөвгүүд минь айлын сайхан охидыг авч суугаад, хүндлэн хайрлаж, халамжилна гэж би төсөөлж, төлөвлөж боддог” гэсэн байна.