Хэрэглэж болохгүй хүнс : Амттан ( шоколад , ундаа , чихэр , чипс гэх мэт ) гурил , будаа , өөх. Хүмүүс гурвалжин будаа , 2-р гурил 2-г хэрэглэвэл зүгээр гэж боддог. Яг үнэндээ энэхүү 2 нь мөн л адил цардуул агуулж байдаг. Тиймээс 14 хоног идэхгүй үзээрэй.
Хэрэглэж болох хүнс : Үхрийн мах , тахианы мах , цагаан идээ , өндөг , ногоо , гэх мэт зүйлсийг идэж болно.
Хийж болох хоолнууд :
1. Байцаатай хуурга
Мах байцаа 2-оо нарийхан хэрчээд , махаа сонгинотой хуураад дараа нь байцаагаа хийнэ. Маш амархан бас таргалуулахгүй хоол шүү.
2. Өндөгтэй хуурга
Махаа дөрвөлжин хэрчээд өөр хайруулын таваг дээр өндөгөө хуураад болсных нь дараа холиод л болоо.
3. Ногоотой хуурга.
Хэлүүлэтгүй сайн мэдэж байгаа байх аа. Ногоонуудаа махтайгаа хуураад л болоо.
4. Кимчитэй шөл.
Би энэ дэглэмийг барьж байхдаа кимчитнй шөл хийж уудаг байсан. Махаа дөрвөлжин хэрчээд буцалгана. Болоод ирэхээр нь кимчигээ хийнэ. Хүсвэл өндөг хийж болно. Өндөг хийхээр бэлэн гоймон идэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд их өег байдаг шүү хэхэ.
5. Байцаатай шөл
Байцаагаа том хэрчээд махтайгаа хамт болгоно. Энэхүү шөл нь маш сайн гэдэс цэвэрлэдэг учраас идэхэд их тохиромжтой.
Жич : Хэрвээ шөл уугаад байвал илүү хурдан турна шүү. Тиймээс боломж гарвал шөл уугаад л байгаарай.