Хувцасны загварт нийгэм, соёлын олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд газар орон, цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Загвар зохион бүтээгчид өмсөхөд тохиромжтой, гоозүйн хувьд таатай хувцас бүтээхийг зорьдог. Энэ хаврын загварын чиг хандлага торон хээтэй, хуниастай загвар, мөр ил гарсан загвар, босоо болон хөндлөн судалтай загвар, цэргийн ногоон болон ягаан өнгийн хувцас тренд болох төлөвтэй байна. Мөн чамин чимэглэлтэй захтай цамц, цэцгэн хээтэй гоёмсог хувцаснууд таныг чимнэ.
Хүмүүс ихэвчлэн өдөр тутмын, энгийн хувцас өмсдөг бөгөөд тусгай арга хэмжээнд зориулан даашинз, албаны хувцас өмсдөг. Биед эвтэйхэн бөгөөд таны галбирт зохицох загварлаг хувцаслалтаар өөрийгөө гоёорой.
Мөн энэ жил урт хүрэм, торон болон хатгамалтай гадуур хувцас загварын чиг хандлагад голлох байр эзлэж байна. Хамгийн эрэлттэй, загварлаг байх хувилбар бол тюль маягийн торон башифон материалтай даашинз дээрх том хэмжээтэй хатгамал юм. Хатгамалтай элементийг дизайнерууд ихэвчлэн юбка эсвэл даашинз дээр ашигладаг хэдий ч сүүлийн үед хатгамалтай гадуур хувцас гутал, загварлаг бүсгүйчүүдийн анхаарлыг татах боллоо.
Том хэмжээтэй, өнгөлөг хатгамлууд энэ хаврын улиралд зөвхөн хувцас гэлтгүй, аксесуарыг чимэх болно. Өнгөний хувьд өргөн сонголттойн дээр залуу эмэгтэйчүүдийн хувьд хурц тод өнгийн хүрэм, харин ахимаг насны эмэгтэйчүүд сонгодог бараан, завсрын өнгө зонхилох төлөвтэй.
Гоёмсог захтай цамц
Цэцгэн хээтэй загвар
Цэргийн ногоон өнгө
Торон хээтэй, хуниастай загвар
Мөр ил гарсан загвар
Босоо болон хөндлөн судалтай хээ
Энэхүү сонгодог хээ нь тийм ч шинэлэг тренд биш боловч дизайнерууд улирал бүр судалтай загваруудыг онцолж байна.
Цэцгэн хээтэй хослон бүсгүйчүүдийн өндө өсгийт ч мөн цэцгэн гоёлтой байх аж.Чамин хатгамалыг гутал цүнх цамц гэх бүхий төрөлд ашиглах болсон нь энэ хаврын шинэлэг сонголтуудын нэг болж байна.
Энэ хаврын гутлын гоёл урт түрүйт
Өвдөгдавсан түрийтэй гутлын тренд энэ хаврын улиралд ч бас үргэлжлэх болно. Өөрөөр хэлбэл таны энэ хаварт зориулан худалдаж авсан загварууд маш ухаалаг хөрөнгө оруулалт болж чаджээ.