Лос-Анжелесын цагдаа нар R&B дуучин Жастин Биберыг түүнийг мөрдөж буй папарацци нараас зугтах үедээ хурд хэтрүүлсэн гэж үзэж торгосон байна. Залуу дуучинг уралдааны машинтайгаа тун аюултай маневр хийн хөдөлгөөнд оролцож байхыг нь цагдаагийн офицер олж харсаны дараа түүнийг баривчилсан юм.
Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр бол, Бибер түүнийг дагаж мөшгөж байсан гэрэл зурагчдаас зугтахыг оролдон ийнхүү хурдтай давхиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж тайлбарлажээ. Дуучны машиныг 5-6 машин даган мөшгиж байсан бөгөөд энэ үеэр Бибер 160 километр цагийн хурдтай давхиж байжээ.
www.wikimon.mn