Реалити шоуны од Ким Кардашьян шар хэвлэлийн “гол баатар” төдийгүй Инстаграмын хамгийн амжилт арвинтай хэрэглэгчдийн нэг билээ. Ганцхан сурталчилгааны зураг мэдээ оруулаад л хагас сая долларыг халаасалдаг гэнэ.
Маркетингийн “Talent Resources” компани Кардашьян-Женнерийн гэр бүлийнхэн Инстаграм хуудсуудаараа хэдий хэмжээний орлого олдгийг сонирхсон байна.
Нэгдүгээрт, мэдээж Ким. Түүний хуудсанд байршсан нийтлэл-сурталчилгаа болгон хагас сая долларын орлогыг хатагтай Кимд авчирдаг байна.
Кайли болон Кендалл хоёр Кимийн олдгоос 100 мянгаар л бага буюу 400 мянган долларыг нэг удаадаа л халаасалдаг гэнэ.
Харин Кортни, Хлой нар дүү нарыгаа бодоход харьцангуй бага буюу 250 мянгийг халаасалдаг ч энэхүү мөнгө нь бусад оддын Инстаграмаас олдог орлогоос хавьгүй их аж.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/74096.shtml#sthash.Xhv7M5wH.dpuf