Хүний уруулын өнгө хэлбэрээр эрүүл мэнд болоод зан араншинг нь тодорхойлж болдог.
Эрүүл мэнд:
Уруул час улаан өнгөтэй бол эрэгтэй нь бөөр давсагны ямар нэгэн өрөвсөлтэй эмэгтэй нь өндгөвч хэвийн биш байна аа гэсэн үг.
Цайвар ягаан өнгөтэй бол ходоодоо яаралтай эмчид үзүүлээрэй.
Хуурай, амархан хагардаг уруултай бол ходоод, хоол боловсруулах эрхтнүүд ялангуяа ходоод цөс тань өвддөг эсвэл өвдөх гээд байгааг илтгэдэг.
Харин дээд уруулдаа сахалтай эмэгтэйчүүдийн хувьд гормоны ямар нэгэн өөрчлөлттэй байдаг бөгөөд сарын тэмдэг ирэх үеэр ихээхэн асуудалтай байдаг гэнэ.
Зөөлөн, нялцгай уруултай хүмүүс бөөр болоод элэгний өвчинд өртөхдөө амархан учраас спиртийн төрлийн ундаанаас аль болох хол байхыг хичээгээрэй.
Хөхөлбөр туяатай уруултай хүн зүрхний өвчтэй байх магадлалтай тул аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй аж. Мөн цусны хангамж дутагдалтай байгааг илэрхийлдэг.
Зузаан аливааг мэдрэмтгий уруултай хүмүүс харшлын ямар нэгэн шинж тэмдэгтэй байдаг гэнэ.
Мөн хуурай уруултай хүмүүс витамин В12, кальци, магнийн дутагдалтай бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэхийг эмч нар зөвлөдөг байна.
Уруул үргэлж хөндүүрлэж өвддөг бол таны биед витамин В12 нэн шаардлагатай байгаа гэнэ шүү. Уруулын хуурайшилт нь А, Е вимамин дутагдалтайг илэрхийлдэг.
Зан араншин:
Зузаан уруултай хүмүүс амьдралын баяр баясгалантай, маш нээлттэй зан араншинтай байдаг.
Дээд уруул нь нимгэн хүмүүс дуу муутай, зөрүүд гадаад төрхөндөө байнга анхаарал тавьдаг. Мөн нэг хайрласан хүндээ болоод найз нөхдөдөө үнэнч байдаг.
Дээд доод уруул нь хоёулаа нимгэн бол хувиа хичээсэн, нууцлаг, тооцоотой байдлыг илтгэдэг.
Харин уруулын чинь хэлбэр зөв бол бага зэрэг хөнгөмсөг, ажил хэрэгч байдлыг илтгэдэг. Ийм уруултай хүмүүс маш мэдрэмтгий, бусадтай ярилцах дуртай, сээтэгнүүр, нууц хадгалахдаа тааруухан гэнэ.