Бүдүүлэг зан байдал
Эвгүй муухай үг, өөдгүй зан, хэт хатуурхсан хандлага хэний ч сэтгэлийг сэвтээж, итгэлийг алддаг. Чамаас болж тэр хамгийн сайн найзтайгаа ч ам муруйхад бэлэн байдаг. Гэхдээ тэр надад хайртай учраас миний ямар ч байдлыг тэвчих ёстой гэж бодож байгаа бол том эндүүрэл. Чиний эвгүй зан байдлыг найз чинь нэг хоёр удаа тэсэж өнгөрүүллээ ч гурав дахь удаад бол чи найдах хэрэггүй.
Өдөр бүр “гурилтай шөл”
Ихэнх хосуудын хувьд эхлээд бүх зүйл үлгэрийн юм шиг гайхалтай, романтик байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам уйтгартай, сонирхолгүй болж эхэлдэг. Үүний эсрэг хамтаа тэмцэхгүй юм бол хайр сэтгэл чинь нэг л мэдэхэд хөөс шиг замхарч мэднэ. Өдөр бүр нэгэн хэвийн хувцас өмсөж, үс зүсээ гаргуунд хаявал байдал ямар болохыг төсөөлж үзсэн үү. Чи яг маргаашнаас хайрын анхны болзоонд явах гэж байгаа мэт төрх байдлаа өөрчлөөд үзээрэй.
Цагаа олоогүй найз нар
Заримдаа найз нар чинь хамгийн тохиромжгүй үед гадуур дэмий сэлгүүцэх, пиво уухыг санал болговол шууд татгалзаж сураарай. Найз охинтойгоо ялихгүй зүйлээс болж ам муруйсан тэр үед найз нар хэрэгтэй зөвлөгөө өгнө гэдэг эргэлзэх хэрэгтэй. Ганцаараа сууж сайн бодоод зөвхөн өөрийнхөө зөн совиндоо итгээрэй. Тэдэнтэй үрэх хайран цагаа хайрттайгаа учраа ололцоход зориулж яагаад болохгүй гэж.
Сэтгэл ханах
Кинон дээр гардаг шиг миний хайр дурлалд азгүй явдал тохиосонгүй. Одоо бүх шалгуурыг давж, хүнд давааны цаана гарлаа гэж сэтгэл тайвшрах хэрэггүй. Харин яг одоо бүх зүйл эхэлж байна. Эгзэгтэй мөчид итгэлтэй байхын тулд олж авсан хайраа хамгийн эмзэгхэн юмтай зүйрлэж нандигнаж яваарай.
Тэнэг асуулт
“Чи надад хайртай юу?, Үнэхээр хайртай гэж үү?, Чиний утасны дэвтэр дээр байгаа энэ дугаар хэнийх вэ?, Энэ мэссэжийг хэн явуулсан бэ?, Ингэхэд бид хэзээ гэрлэх вэ?, Чи өмнө нь найз хөвгүүнтэй байсан уу?, Түүндээ одоо ч хайртай юу?” гэх зэрэг асуултуудыг хэзээ ч бүү тавь. Цагаа олоогүй тэнэг асуултууд байдлыг бүр эсрэгээр өөрчилдөг.
Муу зуршил
Хэрвээ чи тамхи татдаг, жаахан балгачих гээд байдаг бол найз охин чинь хэзээ ч дуртай байхгүй. Энэ муу зуршилтайгаа бусдыг эвлэрүүлэх биш харин өөртэйгээ тэмцэж бүр мөсөн хаях хэрэгтэй. Ер нь архи, тамхи хэрэглэж байгаагаар чинь өөрийгөө хэрхэн үнэлдэг хүн бэ гэдгийг чинь мэдэж болно.