Өөртөө байгаадаа сэтгэлээр хангалуун байж, хүршгүй хүслээс татгалзаж чаддагт сэтгэл ханамжийн нууц нь оршино. – Лин Юү Танг
Саяхан би бяцхан хүүг бэлгээ задалж байхыг харсан юм. Багалсан хайрцган дотор томоо гэгчийн тоглоом байлаа. Хүү бэлгээ задлангуутаа том тоглоомыг гаргаж хаяад хайрцагаар нь тоглож эхлэв. Түүнийг харж байсан эцэг нь ингэхийг нь мэдсэн бол хоосон хайрцагийг нь сайхан боогоод өгсөн бол хичнээн их мөнгө хэмнэх байлаа даа хэмээн хошигнож билээ.
Багадаа бид жирийн зүйлээр ч тоглож чаддаг байсан билээ. Бяцхан хүүхдүүд хоосон хайрцаг, машины түлхүүр, гал тогооны хэрэгслээр хамгийн үнэтэй тоглоом мэт амархан зугаацдагсан. Тэд барааны тэмдэг /брэнд/, үнэ мөнгөний талаар ямар нэгэн зүйлийг боддоггүйгээс бараг ямар ч зүйлээр наадаж чаддаг байж дээ.
Насанд хүрснээр бидний ихэнх нь багынхаа юмхнаар баясаж чаддаг чадвараа алддаг. Зарим нь бизнес эхлэх, албан тушаал ахихад маш их мөнгөтэй байж эсвэл илүү ихийг сурах хэрэгтэй гэж шалтаглан цааргалсаар хойш тавин суудаг. Бусад нь санхүүгийн боломжоосоо хэтэрсэн эүйлийг эзэмших хүсэлдээ автагдан байгаа нөөцөө тохируулан ашиглахын оронд хэрэгцээгүй буюу сүйрэлд хүргэх эээл авч өрөнд унадаг. Дээр дурьдсан хоёр нөхцөлд сэтгэл ханамж нь хангалттай бус байгаа нь хувь хүн, бизнес болон байгууллагыг хөнөөлтэй үр дүнд хүргэдэг.
Шинэ бизнес эхлэх эсвэл өөрийн санхүүгийн чадавхаа өсгөх байдлыг бий болгох батлагдсан зам бол хязгаарлагдмал нөөцөө зөв ашиглах явдал мөн болохыг статистикийн тоо баримтууд харуулсаар байна. 1999 оны сэтгүүлийн судалгаанд АНУ-д түргэн өсөлгтэй байгаа 500 бизнесийн 38% нь 10.000 ам.доллараас бага, 49% нь 20.000 ам.доллараас бага мөнгөөр, 89% нь бизнесээ эхлэхдээ санхүүжилтийн эх үүсвэрээ зөвхен өврийн хөрөнгөндөө найдаж гараагаа эхэлсэн дүн гарсан байна.
Та, таны бизнес болон байгууллагадаа байгаа нөөцөндөө хангалттай анхаарал тавьж сэтгэл ханамжтай байхын оронд хүршгүй зүйлд хэт их анхаарснаас ямар мөрөөдлөө орхин хойш нь тавьсан бэ? Нэн түрүүнд шаардлагагүй боловч хүссэн зүйлдээ мөнгө зарах уу эсвэл ирээдүйд нөөцөө өсгөхөд ашиглах уу? гэдгийг тунгаахад энэ долоо хоногийг зориул.
Энэ долоо хоногт өөрийн давуу тал, ур чадвар, нөөцөө нэгд нэгэнгүй жагсааж өөрийгөө болон бизнесээ, байгууллагаа хөгжүул. Дараа нь хүршгүй мөрөөдлөө орхиод өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхаар анхаарлаа төвлөрүүл.
Та одоо ч багынхаа байгаа зүйлдээ яаж сэтгэл ханахаа мэддэг чадвараа хадгалсаар байгаа. Мөрөөдөж буй зүйлийг чинь бий болгоно гэсэн сурталчилгаагаар олон жил бөмбөгдүүлсэн танд мөрөөдлөө бодит болгохын тулд зөвхөн хүүхэд насны баясах /сэтгэл хангалуун байх/ чадварыг л эргүүлэн авчрах шаардлагатай байх..