Алдартай жүжигчин Жонни Деппийн экс амраг, 30 настай жүжигчин Эмбер Херд unite4:humanity хүмүүнлэгийн үдэшлэгийн ёслолын ажиллагааг орхин явахад хүрсэн байна. Үүний шалтгаан нь жүжигчин бүсгүйн эрүүл мэнд муудсантай холбоотой тухай TMZмэдээлжээ. Уг арга хэмжээ Беверли-Хиллз-д болж өнгөрсөн аж.
Арга хэмжээний хөтлөгчийн зүгээс жүжигчин бүсгүйн нэрийг дуудахад тэрээр тайз руу дөхөж ирснээ гэнэт бие нь муудсан байна. Ингээд Эмбер Хердийн шагналыг түүний дотны найз, загвар өмсөгч, жүжигчин эмэгтэй Кара Делевинь төлөөнөөс нь хүлээн авахад хүрчээ. Эх сурвалжид Эмбер Херд ноцтой өвчилсөн тухай мэдээлсэн хэдий ч чухам ямар өвчин туссан тухай тодорхой дурдаагүй байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN