1. Ягаан туяа
Ихэнх тохиолдолд үрчлээ үүсэх нь зовхины нимгэн арьстай холбоотой байдаг. Хэрэв таны нүдний дээд болон доод зовхины судаснууд нүдэнд үзэгдэх хэмжээний тэлэгдсэн бол та юу хийх вэ?
Хурдан, үр дүнтэй арга. Шаргал өнгөтэй хөнгөн сүүдэр / Concealer / бага зэрэг ашиглана. Доод зовхинд гурвалжин шугам зурах маягаар арьсыг нь сунгалгүй зөөлөн дарж түрхэнэ.
Гэрт. Нүдний орчмын эмзэг арьсанд зориулсан хамгийн энгийн тусламж бол зовхины тос бөгөөд энэ нь гель болон тосон хэлбэртэй байна. Таньд үрчлээний сураг гарсан л бол та заавал өөрийн насанд тохирсон eye cream-ийг сонгож хэрэглээрэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлэн хялгасан судасны хэмжээг хумьж үрчлээг удаашруулахад мэдэгдэхүйц хувь нэмэр болох болно. Мөн арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг ба найрлаганд нь цагаан гаа болон ургамлын ханд орсон байвал илүү үр дүнтэй байдаг.
Салонд. Энэ нь арьсыг сэргээж түүнийг эдгээх арга бөгөөд та тунгалгийн булчирхайг өдөөх, болон хавангийн ус зайлуулах нүүрний иллэг хийлгүүлээрэй. Мэдээж та арьсны асуудлаа цогцоор нь шийдвэрлэхийн тулд л энэ аргыг сонгох байх. Мөн сайн үр дүнд хүрэхийн тулд та хэд хэдэн удаа курс маягаар салонд очих хэрэгтэй ба үргэлжлэх хугацааг гоо сайхны эмч хэлэх болно. Гоо сайхны эмч гиалуроны хүчил дээр тулгуурласан эмчилгээ хийх байх, энэ нь ядарсан болон хөгшрөлтийн улмаас үүссэн үрчлээнд хийдэг эмчилгээ юм. Гиалуроны хүчил нь судсанд болон ясны үений хооронд ихээр агуулагдах бөгөөд коллагений хамтаар биеийн бүхий л хэсгүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба үрслээ үүсэхээс сэргийлдэг ус чийгийг сайн хадгалагч билээ.
2. Хар бор хүрээ
Нөсөө болон өнгөний өөрчлөлт /меланин/ – Энэ нь эмэгтэй хүний биед явагддаг нэг өөрчлөлтийн илрэл ба арьсны пигментийн солилцооны үед гардаг бор хүрэн толбо юм. Ихэвчлэн цайвар арьстай хүмүүст илүү асуудал болдог. Гэхдээ тэдэнд л гэж хэлэхэд “зохистой шийдэл” байдаг шүү.
Хурдан, үр дүнтэй арга . Хамгийн хялбар арга бол мэдээж өө дарагч сүүдэр. Түүнийгээ та гарт ойрхон байнга авч явж байгаарай. Concealer сүүдэр авахдаа ердийн шаргал буюу багахан тоорны өнгөтэй, эсвэл улбар шардууг сонговол зүгээр. Ингээд бүх асуудал нуугдах болно.
Гэрт. Энэ асуудлаас холдох арга бол нүдний бигнүүр юм. Энэ бүтээгдэхүүн нь витамин С болон Licorice хэмээх ургамлын ханд агуулсан байвал тохиромжтой. Гэсэн ч таньд шаардлагатай үр дүн ирэхгүй бол гоо сайхны эмчид хандаарай.
Салонд. Нүдний орчмын бор хүрээг гэрэл гэгээтэй харагдахад туслах бодис бол Mesotherapy юм. Энэ бодис нь гэрэлтүүлэх үйлчилгээтэй бөгөөд витамин С, далайн ургамалын ханд, ногоон цай гэх мэт гайхамшгуудын бүрдэл болдог. Зөвхөн гоо сайхны эмчийн тусламжтай хийгддэг тариа эмчилгээ гэдгийг сануулъя.
3. Гүн үрчлээ
Энэ нь нэг мэдэхэд үүссэн нүдний орчмын үрчлээс ба нас ахисан болон нүдээрээ инээдэг хүмүүст ихээхэн тохиолддог эмзэглэл юм. Үүнийг бүр мөсөн арилгахад тун хэцүү боловч таньд доорх зөвлөгөө бага ч гэсэн тус болох байх.
Хурдан, үр дүнтэй арга. Нүд орчимд өнгөлөн далдлах үйлдэл хийх ч мөн хажуугаар нь зовхины тэжээлийн тосоо тасралтгүй түрхсээр байх явдал. Тэдгээрийн бүтэц найрлаганд коллаген, гиалуроны хүчил, мөн цахиур агуулагдсан байвал тустай.
Гэрт. Энэ төрлийн үрчлээнээс эхлээд урдчилан сэргийлэх явдал чухал юм. Үүний тулд таны амьдралын хэв маяг болон генетикийн удамшлын (эх, эмээ нарынхаа үрчлээг хэзээ үүсэж эхэлсэн талаар) байдлаа судлаарай. Мөн нүүрний идэвхтэй илэрхийлэл нь үрчлээний том үүсгүүр болдог (нүдээрээ инээх). Иймд та 20 наснаас хойш хөгшрөлтийн эсрэг үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд антиоксидант, амин дэм, пептид болон органик бодис бүхий хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэгдэх serums болон маск гэх зэрэг бүтээгдэхүүнүүд багтана.
Салонд. Арьс чийгшүүлэн, тэжээл өгөх эсвэл био аргаар нөхөн сэргээх юм. Энэ процедур нь, нүүрний булчингийн хөдөлгөөнийг багасгаж арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.
Ингээд таньд гоо сайхан, эрүүл байхыг хүсье.