Урлагийн тогоонд исгэлэн жимсний нэрээр олны хайрыг татсан хамтлаг бол Киви. Тухайн цаг үедээ хамгийн олон фэнтэй эмэгтэй хамтлаг байсан ч одоо тэд тус тусын мөрөө хөөсөн гэхэд хэлсдэхгүй. Хамтлагийн ахлагч дуучин Ука хөөрхөн хүүгээ төрүүлж хэсэгхэн зуур уран бүтээлээсээ зайгаа авсан ч тун удалгүй ганц дайчан ганцаардахгүй гэсэн шиг баян, халамжтай нөхрийн ачаар уран бүтээлдээ ханцуй шамлан орсон.
Уран бүтээлийн хажуугаар амьдралаа ч сайн авч явдаг дуучин бүсгүй дахин бяцхан үрээ хэвлийдээ тээсэн билээ. Өөрийн жирэмсэн гэдгээ их л нууж байсан ч түүнийг ажиж суудаг олон нүднүүд үүнийг нь гаргаагаагүй. Тэгсэн ч өөрийн жирэмсэн гэдгээ нуусаар байсан ч дуучин бүсгүй живхний рекламанд тоглож төрөх дөхсөн гэдгээ олон нийтэд зарласан. Тэгвэл Ука хэдхэн хоногийн өмнө нярайлж хөөрхөн охинтой болжээ. Дуучин бүсгүйн гэр бүлд аз жаргал хүсье.
PAPARATSI.MN