Эрчүүд бид үнэхээр ойлгомжгүй хүмүүс
Тийм ээ, үнэн шүү. Заримдаа бүсгүйчүүдийн эрс үйлдлүүд эрчүүдийг шоконд оруулчихдаг. Тиймээс заримдаа хүүхнүүд минь тэднээс хааяа ч гэсэн зайгаа авч сураарай.
Бид та нарыг хамгаалахыг хүсдэг
Бид үнэхээр эмэгтэйчүүдийн илд бамбай, хамгаалагч сахиус нь байхыг хүсдэг. Биднийг яг л ийм нүдээр харж, урам өгч байгаасай гэж эрчүүд бид чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймээс л бүсгүйчүүдийг гэсэн сэтгэлийг маань гутаахыг бид тэвчдэггүй юм шүү дээ. Нэг ёсондоо биднийг бүү бас.
Эмэгтэйчүүд нүүрээ будаагүй байсан ч үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг
Эрчүүд үнэндээ байгалиараа байгаа зүйлд илүү дуртай. Тэдэнд өндөрлөсөн хамар, хэтэрхий зузаан энгэсэг үнэндээ л таалагддаггүй. Магадгүй бүсгүйчүүдийн будаггүй төрх эрчүүдийг галзууруулах дөхдөг биз.
Заримдаа бид өөрсдийгөө ч ойлгодоггүй
Үнэндээ эрчүүд бид заримдаа өөрсдийгөө ч ойлгодоггүй. Бүсгүй чамд хайртай гэж хэлэхдээ гэрлэлтийн тухай хараахан бодож амжаагүй байх нь элбэг. Энэ үед эмэгтэйнхээ амнаас үүнийг сонсвол хэдэн өдөр шаналж, юу гэж хэлэхээ мэдэхээ больчихдгийг та нар даанч мэдэхгүй л дээ. Тийм болохоор биднийг байгаагаар минь орхивол бид өөрсдийгөө ойлгоход амар юм даа.
Бид чамайг хуурах гээгүй шүү дээ
Найзуудтайгаа уулзахаар явахдаа, арван жилийнхнийхээ уулзалтад очихдоо хайртай бүсгүйшээ хуурах гэж явдаг залуу байдаг гэж үү. Үгүй дээ. Бидэнд итгэж сур. Бид чинь сексээс өөр зүйл боддоггүй тэнэгүүд биш шүү. Бид бол хүмүүс. Сэтгэлтэй зүрхтэй.
Чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг
Бид заримдаа учраа олохоо больчихдог. Эмэгтэйчүүд биднийг юу ч ойлгодоггүй гэж боддог байх л даа. Үнэндээ бидний хамгийн их хүсдэг зүйл бол хайртай эмэгтэйгээ аз жаргалтай байлгах юм шүү дээ.
Бид экс-тэй чинь адилхан байхыг хүсдэггүй
Ямар ч тохиолдолд биднийг өмнөх амьдралтайгаа бүү жиш.
Чамайг мөрийг минь түшихэд бид баярладаг
Бүсгүй минь зүгээр л мөрийг минь түшихэд бид тэдэнд хэчнээн хэрэгтэйгээ ухаарч, баярладаг юм шүү.
Чи хангалттай сайн байгаа шүү дээ
Биднийг илүү аз жаргалтай байлгах гэж чи минь өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. Чи одоо байгаагаараа л хангалттай. Бидэнд үүнээс илүү зүйл хэрэггүй.