Сүүлийн үед насанд хүрээгүй охид жирэмслэх нь нэлээд их тохиолдох болжээ. Үүнд сайн тал гэж үгүй, харин ч муу тал нь давуу юм. Охид насанд хүрээгүй байхдаа жирэмслэнэ гэдэг хүүхэд төрүүлж буй эх төрж буй хүүхдэд ихээхэн хүнд сорилт болдог гэнэ. Учир нь насанд хүрээгүй охид хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь сул биетэй, жин багатай төрдөг аж.
Охид насанд хүрээгүй үедээ жирэмсэлж улмаар үр хөндүүлдэг. Үр хөндүүлэх нь олон муу үр дагавартай төдийгүй, тэдгээр охид үргүй болж насан туршдаа хүүхэд төрүүлэхгүй байх магадлал өндөртэй байдаг. Насанд хүрээгүй охид үр хөндүүлснээс болж охид сэтгэлзүйн хувьд хүнд цочролд ордог.
-Үр хөндүүлсний дараа уйламтгай болдог
-Айдас түгшүүртэй болно
-Уур уцаартай болж
-Өөрийгөө хамгийн аз жаргалгүй хүн хэмээн төсөөлдөг.
Тэгвэл хэн бэлгийн харьцаанд эрт орж байна вэ?
-Сэтгэл санааны хувьд үргэлжийн хүнд дарамтанд байдаг,
-Эцэг эхийн хайр халамж дутуу,
-Гэр бүлийн таагүй орчинд өссөн охид бэлгийн харьцаанд бусдаас түрүүлж ордог нь судалгаагаар тогтоогджээ.
Иймд нөхцөлд амьдардаг охид бэлгийн харьцаанд орсноор өөрийнхөө зовлонг нимгэлнэ гэж боддог аж. Тэд зөвхөн сексдэх сонирхолдоо бус харин хайр халамж, гэр бүлийн дулаан уур амьсгалыг биеэрээ нөхөх гэж оролддог ажээ. Харин охидын цөөн хувь нь цэвэр сонирхлын журмаар анхны шөнийг үддэг байна.
Мэдээж үүн дээр гадны хүчирхийлэлд өртөж, охин биеэ алдах тохиолдол нэлээдгүй гардаг.