Хүн нас ахих тусам байгалийн хүчин зүйл болон янз бүрийн шалтгаанаас хамааран хүний нүүрэн дээр үрчлээ үүсч эхэлдэг. Үрчлээ үүсч байна гэдэг нь хүний арьс хөгширч байна гэсэн үг юм. Гэхдээ хүн арьсаа арчилж, үргэлж тэжээл өгч байвал арьсны хөгширөлтөөс зайлс хийж болдог. Хамгийн гол нь хэрхэн яаж, үр дүнтэй тэмцэх нь хамгийн чухал юм. Иймд та бүхэндээ нүүрний үрчлээ болон бусад хэсэгт ч хэрэглэх боломжтой хамгийн үр дүнтэй маск хийх жорыг хүргэж байна.
Та энэхүү маскийг хэрэглэхдээ арьсаа заавал сайтар цэвэрлэж байгаад хийхийг санаарай, мөн хэрэв та хэт мэдрэмтгий арьстай болон зөгийн бал, шанцайнаас харшилтай бол орлуулан өндөгний шар хийж болно.
Хэрэг болох зүйлс:
-3 амны халбага сод
-1 халбага шингэн Е витамин
-1 халбага зөгийн бал
-1/4 газрын шанцай
-4 халбага сүү эсвэл тос
Хийх дараалал:
Нүүрээ сайтар цэвэрлээд, бүх орцыг саванд хийж сайтар холиод нүүрэндээ дээрх зурагт үзүүлсэнтэй адил нүд, уруулаа тойруулан зузаавтар түрхэнэ. Хэрэв хүзүүндээ түрхэхээр бол илүү зузаан түрхээрэй. 15-20 минут байлагсны дараа маскаа хуулж аваад бүлээн усаар сайтар угаана. Энэ маскийг 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.