Нэг хотод эмэгтэйчүүд нөхөр болох хүнээ худалдан авч болдог дэлгүүр нээгджээ. Орох хаалганы хажууд дэлгүүрийн ажиллах зарчмыг танилцуулсан заавар байна:
- Эмэгтэй хүн амьдралдаа нэг л удаа энэ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй.
- Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшлэх тутам эрчүүдийн чанар сайжирна.
- Та аль нэг давхраас сонголтоо хийх, эсвэл дээшээ явах боломжтой.
- Харин дээшээ гарсан хойноо аль нэгэн давхар руу буцаж ирэхийг хатуу хориглоно.
Нэгэн эмэгтэй удтал тээнэгэлзсэний эцэст «Нөхрүүдийн дэлгүүр»-ээс заяаныхаа ханийг авахаар шийдэж л дээ.
Дээрх заавартай сайтар танилцаад 1-р давхарт орж ирэв. Энд «Ажил эрхэлдэг эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байна. Эмэгтэй тоомжиргүй инээмсэглээд шууд 2-р давхрыг чиглэв.
2-р давхарт: «Ажил эрхэлдэг, бас хүүхдэд хайртай эрчүүд» гэсэн хаяг байна. Эмэгтэй бас л тоосонгүй 3-р давхартгарлаа.
Энд «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байв.
«Үгүй ер! Ийм юм бас байдгаа!» хэмээн эмэгтэй гайхав. Гэсэн ч тэр дээш гарахыг яарлаа.
Харин 4-р давхарт: «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг эрчүүд» гэсэн зарлал байжээ. «Мөн догь оо!» гэж бодсон эмэгтэй 5 давхарт гүйн гарч ирэв.
5-р давхарт «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг, маш романтик эрчүүд» гэсэн зарлал байлаа. Эмэгтэй эндээс нөхөр сонгохыг маш ихээр хүсэж байсан ч, илүү сайхан зүйл горьдон 6-р давхар руу гүйлээ.
Гэтэл тэнд «Та энд гарч ирсэн 2816973 дахь эмэгтэй боллоо. Харамсалтай нь энд эрчүүд байхгүй. Эмэгтэй хүний шуналт хүслэнг хангах боломжүй гэдгийг нотлохын тулд л энэ давхар байдаг юм. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа!» гэсэн бичигнээс өөр юу ч байсангүй.
Жич: «Нөхрүүдийн дэлгүүр»-ийн яг эсрэг талд «Эхнэрүүдийн дэлгүүр» ажиллаад удаж байна. 1-р давхарт «Сексэд дуртай хүүхнүүд» бий. 2-р давхарт «Сексэд дуртай, баян хүүхнүүд» байдаг. Харин бусад 3-6 давхар руу одоогоор нэг ч эр хүн шагайж үзээгүй байгаа аж…