Гунхсан сайхан хүүхэн байж бгаад хүнтэй суугаад хүүхэд гаргаад нэг хэсэг үнэхээр нүд хальтрам болж өөрийгөө ч танихгүй, нөхөрийн харьцаа ч нээх сайхан биш болсон байлаа. Өөрийгөө хамгийн сайн залуутай суулаа гээд л их баяртай ч байсан уг нь мэдээж сайн залуу л даа. Гэвч надад нэг л сэтгэл гаргадаггүй болсон байлаа.
Нэг өдөр авга эгчийнхээ биеийг асуух гээд тэднийд очсон юм. Эгч маань их жавхаалаг ганган хээнцэр хүн л дээ хөгшин хүн шүү дээ. Тэгсэн намайг хараад л толгой сэгсрээл эгч маань : Хорин тавхан настай байж яаж хувцаслаад байгаа юм бээ наад нүүрээ буд. Уруулаа тод өнгөөр будаж бай. Яагаад ээмэг зүүхгүй байна. Эмэгтэй хүн гар хоосон чих хоосон хүзүү хоосон хэзээч явж болохгүй насан туршдаа санаж яв. Цүнх гутал 2 чинь сайн чанартай байх естой. Гэртээ хогшил авах гэж байгаа бол эхлээд өөрийгөө хар тэгээд дутуу юмгүй бол болно. Үгүй бол байнга өөртөө хувцас гоел ав. Хоолгүй хоноогүй л бол элдэв амттанд мөнгө бүү үр. Өөрийгөө л гое байлга. Дараа нь нөхрөө гоё өөрийгөө гоёогүй цагтаа нөхрөө хэзээч бүү гоё.
Гэр чинь муухай байна уу эхлээд өөрийгөө толинд хар үс чинь арзайсан будаггүй бол эхлээд өөрийгөө янзалж дуусчаад гэрээ цэвэрлэ. Гэртээ цагийг их битгий өнгөрөө хурдан хөгширдөг юм. Байнга гадуур ямар нэг ажил зугаалга амралт гэж явж бай.
Гэдсээ байнга тат. Дасгал хий л дээ чиний наад гэдэс чинь хэнд ч сайхан харагдахгүй шүү. Залуустай сээтэгнэ. Сэтгэл өөдрөг байхад тусладаг юм. Сайхан инээ. Амралтын нэг өдөр нь гэр орны бүх ажлаа амжуулаад нэг өдөр нь бүтэн өөртөө зориул. Тусдаа мөнгө цааш нь хийж бай. Хэзээ ч хамаагүй хэрэг болдог юм. Цоглог амьдрана шүү айн гэснээ надад нэг гоё цаг өгч билээ. Жартай эгчээсээ тийм үгнүүд сонсоод хэсэгтээ л ичсэн. Бага багаар оролдож эхэлсэн гэхдээ бүгдийг тийм байлгаж мэдээж чадахгүй байгаа л даа . Ямарч байсан өөртөө анхаараад бусдын нүдэнд аятайхан харагдаад нөхөр нөхөр гэхээ болиод ирэхээр цаадуулын чинь хандлага өөрчлөгдөөд л ирдэг юм билээ . Хардаж харамлаад л эхлэнэ. гэхдээ хэтрүүлж болохгүй шүү! Хүүхнүүдээ!!!