Сайхны өмнө харц буруугүй. Харж явдаг бүсгүйгээ сексийн хувьд ямар болохыг чихийг нь хараад мэдэж болох ажээ.
Дэлдэн чихтэй бол
Дайчин, сэргэлэн, авхаалжтай, мэдрэмжтэй. Тачаангуй эрч хүчтэй тул шөнөжин загас наадуулахад бэлэн.
Урт унжуу чихтэй бол
Хэтэрхий боловсон бас романтик бүсгүй ийм чихтэй байдаг. Өөрт нь таалагдсан л бол өвөртөө оруулахын төлөө бүхнийг хийж чадах нэгэн.
Жижигхэн чихтэй бол
Хурц ааштай хүмүүс. Хөнгөмсөг болохоор загас наадуулахыг спорттой адилтган бодож өөрөө “гол дүрд” тоглодог.
Том чихтэй бол
Зорилгодоо хүрэхийн төлөө шаргуу зүтгэдэг. Хайр дурлал тэдний хувьд амттай чихэр л гэсэн үг. Өөрөө ч “амттай” байхыг хичээдэг. Амрагийнхаа төлөө өөрийгөө золиход ч бэлэн байдаг нь тэдний онцгой чанар.
Чих нь наалдсан бол
Нямбай, төлөв төвшин хүмүүс байдаг бөгөөд хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Ийм амраг бол жинхэнэ үнэнч нэгэн бөгөөд түүнд итгэж болно. Секс тэдний хувьд хайр дурлалын бал амтлах аз жаргалын түлхүүр юм.
Өргөн дэлбэгэр чихтэй бол
Зөв бодолтой, эрүүл чийрэг биетэй нэгэн. Тэд сексийн олон хамтрагчтай байхыг хичээдэг. Заримдаа сексээс залхсан юм шиг харагддаг ч энэ нь түүний нэрэлхүү, ичимхий зантай нь холбоотой юм.
Хоёр чих нь өндөр, нам хоёр өөр шугамд бол
Тэдэнтэй маргах шаардлагагүй. Тэд заргач, хэрүүлч, сексийн зугаа гэж үздэг. Тийм учраас үргэлж зугаацахыг хүсдэг. Сексдээ муу хүнээс шууд зайгаа авдаг.
Чихний үзүүр нь нүдний зэрэгцээ байрлалтай бол
Тэд цовоо сэргэлэн хүмүүс. Хайр дурлалд итгэдэггүй болохоор сексийн цорын ганц хамтрагчтай байх нь нэн ховор. Учир нь тэд олон амрагаасаа аз жаргалыг мэдрэхийн төлөө төрсөн мэт байдаг.
Гоёмсог дугуй гэдэс бүхий чихтэй бол
Эмзэг, мэдрэмтгий нэгэн. Тэд араар тавьж мэхлэхийг үзэж чаддаггүй. Харин өөрөө өөртөө амрагаа араар нь тавихыг зөвшөөрдөг. Энэ нь тэдний эзэрхүү зантай холбоотой.
Чихний дэлбээ нь том бол
Оюуны асар их хүчтэй нэгэн. Ажлаа умартан секст цаг зав гаргадаг. Тэдний хувьд амьдрал секс дээр тогтдог.
Чихний нүх нь том бол
Уян зөөлөн сэтгэлтэй, өрөвч өр нимгэн зантай. Хайртдаа үнэнч байхдаа жаргадаг. Харин амраг нь түүнийг мэхлэхэд уучилж чаддаг. Секс бол тэдний хувьд хайр дурлалыг нь бэхжүүлдэг хамгийн нандин зүйл гэдэгт итгэдэг.