Дуучин Лэди Гага гэрлэхээр зэхэж байсан найз залуу Тэйлор Киннигээсээ аль эрт салсан билээ. Одоо тэрбээр өөрийн бие төлөөлөгч Кристиан Каринотой үерхэж байгаа юм. Гэхдээ од бүсгүй өмнөх харилцаануудынхаа талаар дурсахыг хүссэн аж.
Гага “Бид хоёр нэг нэгэнтэйгээ дайтаж эхэлсэн. Эцэст нь миний тэсвэр алдагдсан. Надад ийм харилцаа хэрэггүй гэдгийг би ойлгосон юм. Бид хоёр өөр замаар замнаж байсан. Ингэж болохгүй юм. Би кинонд тоглоод Тэйлорыг алдсан. Ингэж би хувийн амьдралаа умартан байж оргил өөд тэмүүлсэн. Дахиж би ийм зүйлтэй тулгарвал тэсэхгүй л болов уу” хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn