Өчигдөр Шанхай хотод хамгийн их хүлээлттэй байдаг “Victoria”s Secret”-ийн загварын шоу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил 55 үзэсгэлэнт бүсгүй Mercedes-Benz Arena барилга дахь загварын тайзнаа алхжээ. Шоуны үеэр Хятадын загвар өмсөгч Минг Ши бүдэрч унасан байна. Тэрээр 5 дахь жилдээ Victoria”s Secret-ийн тайзнаа алхаж байгаа туршлагатай модель юм. Минг бүдэрсэн хэдий ч загварын үзүүлбэрээ дуусгажээ.