Нүүр номын “LIVE”-ыг хошин шогийнхон утгаар нь ашиглаж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Тэр дундаа жүжигчин Нарансолонго, Отгоо нар хэдийнэ архаг “LIVE”-чин болсон гэж болно. Жүжигчин Отгоогийн хувьд “Шинэ үе”-ээ орхиж, “Эмоци”-д нэгдээд багагүй хугацаа өнгөрүүлсэн. Тиймдээ ч Отгоо “Эмоци”-д очсоныхоо дараагаас жүжигчин Нарансолонготой хаа ч хамтдаа харагдах болсон юм. Түүгээр ч зогсохгүй “Фэйсбүүк” хуудсаараа хамтдаа халуухан “LIVE” хийж тоглолтоо сурталчлах болсон юм. Отгоогийн хувьд хамтлагийнхнаа гэртээ уриад хоол хийж өгч байхдаа хүртэл “LIVE” хийж байхыг бодоход сошиалд хэр ач холбогдол өгдөг нь тодорхой юм.
Эх сурвалж http://www.info.mn