Өдгөө 43 насыг зооглоод буй ч жүжигчин Женнифер Энистонд үзүүлж харуулах зүйл чамгүй үлджээ. Нэг бус удаа дэлхийн хамгийн дур булаам бүсгүйгээр тодорч байсан тэрээр Испанийн GQ сэтгүүлд зориулж нүцгэлжээ. Энистон хагас нүцгэлсэн тул шүтэн бишрэгч эрчүүд нь түүний гоёмсог бие галбирыг шимтэн харах боломжоор хангагдав.
Өнгөрсөн хоёрдугаар сард 43 насыг зооглосон ч тэрээр биеэ гоё байлгасан хэвээр байгаа нь тодорхой байна. Түүний хөл туяхан хэвээр, өгзөг нь чанга, бэлхүүс нь нарийн байгаа юм. “40 настай байна гэдэг гайхамшигай болохыг та нарт хэлэх байна” хэмээн тэрээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Одоо Энистон жүжигчин Жастин Терутай үерхэж байгаа бөгөөд саяхан далайн эрэг дээр орших нэгэн байшинг худалдан авчээ. Тэд тэнд хамтдаа амьдрах гэнэ.
Гэхдээ жүжигчин бүсгүй харьцаагаа хуульчлахыг нэг их яарахгүй байна. Тэрээр яарвал даарна гэдгийг ойлгож байгаа бололтой. “Аз жаргалтай амьдрал гэж юу вэ? Тэр бол сугалаа. Гэхдээ миний хувьд аз жаргалтай байхын тулд сайн эр нөхөр, тухлаг байшин, хүүхдүүд хэрэгтэй гэж боддог” гэж тэрээр онцлов. Од бүсгүйн гэрэл зургуудыг харах юм бол тэрээр гэрийн авгай болохыг яарахгүй байгаа нь тодхон байна. Учир нь, эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдийн тэргүүн нүүрэн дээр зөвхөн секс бэлгэдлүүд гардаг билээ. Энистон бүсгүй ч энэ хүндтэй цолноосоо татгалзах бодолгүй байгаа аж.
www.wikimon.mn