Дэлхийн соёл иргэншлийн түүхэнд эмэгтэй хүний хөх нөхөн үржихүйн бэлэг тэмдэг байсаар ирсэн. Харин хөхний сүү амьд рашаан хэмээн тооцогддог. Тиймээс Аккадын үржлийн дагина Иштар олон хөхтэйгээр дүрслэгдсэн байдаг.
– Оргилуун дарсны сонгодог хундаганы хэлбэр болон хэмжээгээрээ Францын хатан хаан, 16 дугаар Людовикийн эхнэр Мария Антуанеттагийн хөхтэй адилхан гэнэ.
– Канадын “Tоpfree Equal Rights Assоciatiоn” далайн эргийн бүс болон баар зэрэг эрчүүдийн бүсэлхий хүртэл нүцгэлдэг газруудад эмэгтэйчүүд ч адил тэгш эрх эдлэхийн төлөө тэмцдэг байгууллага аж.
– Цээж нүцгэн дуулдаг рок хөгжмийн урсгалыг фишка гэдэг. Фреди Меркури, Бон Скотт, Фил Коллинз нар үргэлж олны өмнө ийм байдалтай гардаг. Тэгвэл панк рокын өвөг эцэг Игги Поп ч өнөөг хүртэл цээж нүцгэн дуулсаар байгаа гэнэ.
– Барби хүүхэлдэйг зохион бүтээгчид хөхний хэмжээг гаргахдаа “хэтрүүлэг” ашигласан. Хэрэв хүүхэлдэйг хүний биеийн бүх хэмжээстэй уялдуулан натураль байдлаар гаргавал 167 см өндөр, 50 кг жинтэй бүсгүйн цээжний тойрог 97,5 см байна гэсэн үг юм.
– 2000 онд өөд болсон Францын дуучин, загвар өмсөгч Лоло Феррари Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн хүнд хөхтэй эмэгтэй хэмээн бичигджээ. Түүний хөх тус бүр 2,8 кг жинтэй байжээ. Ийм хөхтэй болохыг тулд тэрээр 25 удаа гоо сайхны хагалгаанд орсон бөгөөд “Боинг” компанийн инженерүүдийн зохион бүтээсэн тусгай хөхөвч зүүдэг байсан гэнэ.
– Жил ирэх бүр эмэгтэй хүний хөх томорсоор байна. 1990-ээд оны бүсгүйчүүд дунджаар 75С хэмжээтэй хөхөвч зүүдэг байсан бол 2000 оны байдлаар энэ нь 80D болж нэмэгджээ.
– Том хөхтэй байх тусам оюуны чадамж өндөр байх магадлал нэмэгддэг ажээ.
– Олон зууны турш Япончууд хөх муутай бүсгүйчүүдийг эмэгтэй хүний бэлэгдэл хэмээн үзсээр ирсэн. Тиймээс хөхөө навтайлгаж, хавтгай цээжтэй харагдахын тулд цээж хэсгээрээ өргөн бүсээр дардаг байв. Харин одоо энэ хандлага өөрчлөгдсөн байна.
– Полимастия бол илүү хөхтэй байх ховор бөгөөд гаж үзэгдэл. Ромын эзэн хаан Каракаллын эх Юлия Мамеи болон XVIIIГенрихын хоёр дахь хатан Анна Болейн нар гурван хөхтэй байсан гэдэг.
– Хөх огт булчингийн ширхэггүй эрхтэн гэнэ.
– Хөхийг илбэж таалснаар эмэгтэй хүнийг дур тавиулж болдог. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн найман хувьд “үйлчилдэг” гэнэ.