Ерөнхийлөгчийн арын албыг гэргийгээс нь илүү харж хандаж явдаг нэгэн бол түүний охин Намуун. Тэргүүн гүнж 2012 онд Хөвсгөлд зочдоо онгоцоор зөөж ёстой л холливудын гэмээр хурим хийсэн ч төд удалгүй амьдрал нь бүтэхгүй хоёр тийш болсон. Тэгвэл саяхнаас тэргүүн гүнжийн болзоот залууг “Оюуны Ундраа”-гийн Отгонбаярын хүү хэмээх яриа гараад байгаа ч одоогоор тэд хайраа ил болгоогүй л байгаа. Харин Намууны экс нөхөр мисс Буянхишигтэй дэр нэгтгэн үрийн зулайгаа үнэрлэх гэж байгаа билээ.