Vogue сэтгүүлийн вебсайтад Монголоос гаралтай дизайнер Н.Одмөнхийн үүсгэн байгуулсанHouse of Od брэндийн талаарх нийтлэл гарчээ. Тэрээр Монголд төрж өссөн бөгөөд 17 настайдаа Швед улсыг зорьсон байна. Тэнд загварын чиглэлээр суралцаж төгсөөд Шведийн алдарт Sad Boys хамтлаг болон Yung Lean, Drain Gang нарын хувцасыг урлаж олонд танигджээ. Тэрээр одоо рэп одуудын хувцасыг урлахын зэрэгцээ өөрийн брендээ гаргаж амжилттай яваа юм байна.
Бэлтгэсэн:А.Уян
factnews.mn