Олон олон алдартан пластик мэс засалчийн үйлчилгээг авч байсан гэдгээ нууж хаадаг бол дуучин Кэти Перри чухам ямар ямар ажилбар хийлгэснээ илэн далангуй ярихаар шийджээ.
Тэрбээр мэс ажилбар хийлгэх нь огт буруу зүйл биш гэж үздэгээ хэлэв. Хэрэв чиний ямар нэг зүйл өөрт чинь таалагдахгүй бол тэрийгээ засах учиртай гэж Кэти бүсгүй ярьжээ. Кэти нүүрнийхээ үрчлээсийг татуулж, нүднийхээ доогуурх уутанцарыг арилгуулсан байна.
Сонирхуулахад, дуучин бүсгүй ердөө нэг цагийн дотор 1,5 сая доллар олж байсан удаатай билээ.
Эх сурвалж www.wikimon.mn