Секс хийлгүй удаж байгаагаа мэдсээр хирнээ, дйилдэшгүй их ажил, дэмий стрессээс болж халуухан үдшүүдээс хөндийрчихдөг үе бидэнд бий. Ийм үед дотроо “шатааж”, бага зэрэг “халууцаж”, бас бага зэрэг “хөлрөх”-ийн тулд бидэнд бэлтгэл хэрэгтэй болно. Дараах 26 аргыг хэрэглэсний дараа таны толгой сексээр дүүрэхгүй байна гэдэг боломжгүй зүйл.
1. Өөрийнхөө хамгийн дуртай дотуур хувцсыг өмсөөд гэр дотуураа хагас нүцгэн байдалтай удаан алхал.
2. Халуун ваннд ор. Тэгээд нүцгэн биен дээрээ торгомсог материалтай халаад өмс.
3. Хөлөндөө хөөс түрхэж байгаад үсийг нь татуургаар аажуухан, зөөлхөн гулсуулж ав.
4. Бүрэн нүцгэлээд, 30 минут дуг хийгээд ав. Сэрээд л та секс хийхийг ямар их хүсч байгаагаа мэдэрнэ.
5. Гэрээсээ гарахдаа өөрийнхөө биеийн хамгийн таалагддаг хэсгийг үл ялиг цухуйлгасан хувцас өмс.
6. Өөрийнхөө биеийг илж таал. Өөрийнхөө гарыг хайртынхаа гар байна гэж төсөөлөөд, түүнд хэлж чаддаггүй ч, хийлгэхийг үргэлж хүсдэг энхрийлэлээ өөртөө мэдрүүл. Магадгүй та түүнийг хөхийг тань чанга гэгч нь базлаасай гэж хүсдэг байх. Тэгвэл одоо гараа цээж рүүгээ явуулаад үз дээ?
7. Хайрт луугаа дур хөдөлгөм, сахилгагүй үгтэй мессеж илгээ. Хариуг нь хүлээх зуураа түүний энэ мессежийг уншаад, царай нь хэрхэн хувьсхийж байгаад төсөөлөн бодоод инээ.
8. Дараагийн болзоондоо дотоожоо өмсөхөө “мартчих”.
9. Сексийн дур хүсэл өдөөдөг “energy drink” авч уу. Гэхдээ хэтрүүлвэл таны биен дэх каффейны хэмжээ ихэснэ гэдгийг санаарай.
10. Сарнайн, эсвэл өргөст хэмхний үнэртэй биеийн тос худалдаж ав. Тэгээд ууртай ваннд суусныхаа дараа түрхээрэй. Аль ч үнэр нь бэлгийн сэрлийг нэмэгдүүлдэг онцлогтой.
11. Секс фантазынхаа тухай хамтрагчтайгаа хуваалц. Та өөрийгөө оролдож байхдаа ямар үзэгдлийн тухай төсөөлдөг вэ? Нарийн деталиудыг ч хэлэхээсээ бүү эмээ.
12. Гэрлээ бүдэгсгээд, ванилла эсвэл cinnamon-ы үнэртэй лаа асаа. Яагаад заавал энэ хоёр үнэрийг сонгосон бэ гэж үү? Учрыг нь хэрэглэж үзээд мэдээрэй.
13. Эротик өгүүллэгтэй ном унш. Оргил хэсэг нь гарч ирмэгц, ичсэндээ номоо хаагаад шидчихэж болохгүй. Үргэлжлүүлээд унш.
14. Таны дотрыг хамгийн их гижигдсэн хэдэн өгүүлбрийг хайртдаа чангаар уншиж өг.
15. Таны болон хайртын тань дуртай сүрчигнээс чихний ар, хүзүү, хөхнийхөө хооронд цацаж өг. Гэхдээ зөвхөн ойртоход л үнэртэхүйц бага түрхээрэй.
16. Хагас хундага улаан дарс уу. Таны бие махбодийг тайвшруулж, бичиг цаасны ажлаас тархийг тань чөлөөлөх болно. Харин одоо танд хамгийн чухал “ажил” л үлдлээ.
18. Тод улаан уруулын будаг “ид шид” шиг л үйлчилдэг.
20. Хамгийн эмэгтэйлэг булчингаа чангал. (Кегелийн дасгал хий!)
21. Йогийн дасгал хий.
22. Найз бүсгүйчүүдтэйгээ хамт стриптиз клубт нэг үдшийг өнгөрөө. Сайхан бүсгүйн тачаангуй биеийг харахаар адилхан эмэгтэй хүмүүсийн сэрэл ч хөдөлдөг нь нууц биш юм.
23. Хайрт луугаа өнөө орой түүнтэй хамт юу хиймээр байгаагаа нэгд нэгэнгүй дүрсэлж бич. Жишээ нь: Ажлаасаа тараад ирэхэд чинь би нүв нүцгэн байя. Тэгээд хоёулаа хамт шүршүүрт орж, бие биенийхээ биеийг угааж өгье. Дараа нь нэгнийхээ уруулнаасаа дарс уунгаа, бие биедээ тосон тай-массаж хийж өгөх болно. Тосолсон биеэрээ цээжин дээр чинь хэвтэхэд…гэх мэтээр.
24. Хайртаасаа өөрийнхөө нүцгэн зургийг авч өгөхийг хүс.
25. №24-ийг хайртдаа хийж өг.
26. Дотуур хувцасны дэлгүүрээр хэс. Биед эвгүй гэж бодоод авдаггүй байсан хатуулгагүй хөхний даруулга, нарийхан тангаг зориглож ав. Мөн таныг “яахаас ч буцахгүй” болгож байгаа хослолыг хэдэн ч төгрөгний үнэтэй байсан заавал худалдаж аваарай.