Зуны улирал ойртсныг сануулж байгаа мэт нарны гэрэл хурцаар шарж буй өдрүүдэд бүгд л гадагш гарахдаа анхаарах зүйлүүд нэг хоёроор зогсохгүй олон байдаг билээ. Тэр дундаа “хүчтэй нарны туяанаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” гэсэн асуудалтай тулгарах нь цөөнгүй байдаг. Нарны хүчтэй туяа арьсыг гэмтээж нүдний харааг муутгах аюултай байдаг тул арчилгаа их шаарддаг. Гадагш гарахаас өөр аргагүй тохиолдолд хамгийн хялбар бөгөөд амархнаар нарны туяанаас өөрийгөө хамгаалах арга бол томхон саравчтай малгай юм уу эсвэл нарны шил зүүх эсвэл нарнаас хамгаалах тос түрхэн арьсаа хамгаалах боломжтой. Гэхдээ, нарны шилээ сонгохдоо шилний өнгө нь аль болох гүн байх тусам нарны туяаг нэвтрүүлэхгүйгээр сайн хамгаалдаг ба нүдний шилний линз нь том тусмаа мөн нүдэнд бараг наалдахуйц ойрхон байх тусам нарнаас хамгаалах үр дүн нь сайн байдаг байна. Энэ зун таныг нарны туяанаас өөрийгөө хамгаалахад тань туслах нарны шилний энэ зуны моодноос танилцуулъя.
Бага зэрэг хуучны уур амьсгалыг агуулсан зузаан хүрээтэй шил
Бага зэрэг махир хэлбэрийн Сэрёнми брэндийн шил
Нүдний шилний туслалмжтайгаар гадаад төрхийнхөө давуу талыг гаргаж, дутагдалтай талыг нууж болно. Мөн түүнчлэн бизнес хатагтай, эсвэл ухаалаг, даруухан эмэгтэй, моодны дэгжин бүсгүй, сэргэн мандалтын үеийн авхай гээд л имижээ ч бүрэн өөрчилж болно. Хамгийн гол нь шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал. Энэ нь нарны шил сонгоход ч хамаатай.
Гурвалжин царай: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн (“эрвээхэй” маягийн) нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том болгож, тэнцвэржүүлж харагдуулдаг байна.
Анхаарах зүйл: Нүдний шил хэт том бөгөөд хөмсгийг тань халхлах ёсгүй. Том хүрээтэй, хамар дээрээ өргөн хаалттай шил бүү зүү. Хурц өнгө, дөрвөлжин хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй.Дугуй царай. Тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шил сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Мөн түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг илүү нарийн болгож харагдуулна. Гонзгой царай. Хамгийн азтай нь ийм царайтай бүсгүйчүүдэд дугуй, тэгш өнцөгт, мууран гээд ямар ч хүрээтэй шил зохимжтой. Тэдэнд нарийхан металл, хурц, том хуванцар гээд ямар ч хүрээ таардаг.
Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүст дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн (хар, хүрэн г.м.) зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царай хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.