Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяа ‘Нэгэн зүгт ‘хамтлагийн дуучин С.Заяагийн гэргий билээ. Нэвтрүүлэгч бүсгүй энэ сарын 9-ны өдөр амаржиж охинтой болжээ. Энэ талаар түүний нөхөр С.Заяа өөрийн цахим хуудаснаа ийн пост бичжээ. Тэрбээр” Таван жилийнхээ ойн дээр анхныхаа хүүхдийг өлгийдөн авч билээ. Бид хоёр 10-н жилийнхээ ойн дээр ахиад нэгэн аз жаргалаа өлгийдөн авлаа. Хайрт хань чамдаа маш их баярлалаа. Эрчүүд минь хайртай хань болох эхнэрээ тултал нь хайрлаарай” хэмээн бичжээ.