Лондон хотын урлагийн сургуулийн оюутнууд загварын салбарт тогтсон хэв маягийг эвдэх цаг болсныг этгээд бүтээлүүдээрээ харууллаа. Тэдний зохион байгуулсан сюрреализм шоунд матрас, хийлдэг гудас, хөвөгч, орны даавуу, аяга таваг зэргээр бүх төрлийн хувцас урласан нь маш сонин шийдэл болжээ. Мөн хүүхдийн угж, бэлгэвчтэй төстэй хуванцар даашинзнууд ч байгаа ажээ. Оюутнууд эдгээр загварууд нь ирээдүйд мода болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хүн төрөлхтөн цаг хугацаа өнгөрөх бүрт этгээд сонин хэв маяг бүхий загвартай хувцас, эдлэл хэрэглэлийг сонирхох болжээ. Энэ нь нэг талаараа нэгэн хэвийн, байдаг л зүйлсээс залхсаны шинж, эсвэл бусдаас онцгой байх гэсэн хүсэл сонирхолтой холбоотой байж болох юм.