Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн курсээс урлагийн гараагаа эхэлсэн
дуучин Б.Маралжингоог өдгөө Монголд танихгүй хүн ховор болжээ.
Тэрбээр этгээд содон, хүчирхэг хоолойгоороо рок попын ертөнцөд нэгэн цоо шинэ өнгө төрхийг бий болгон гарч ирсэн. Дуучин бүсгүй “В” продакшнд харьяалагдах болсноор урлагийн карьерээ богино хугацаанд эрс өсгөж чадсан билээ. Тус продакшны захирал, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд авьяаслаг, царайлаг охидоор багаа бүрдүүлж, Монголын урлагт “В”-гийнхэн хэмээх нэгэн шинэ орон зайг бий болгосон юм. Гэвч тэрбээр сүүлийн үед продакшныхаа охидыг хэдэн тийш нь тарааж алдлаа хэмээх ширүүхэн шүүмжлэлд өртөөд буй.
“Камертон” хамтлагийн ахлагч, авьяаслаг дуучны халамж, хайрыг хамгийн ихээр хүртэж, хэдхэн сарын дотор төрөл арилжих мэт өөрчлөгдөж, стиль имижээ бүрдүүлсэн Б.Маралжингоо ч мөн түүний харьяаллаас гарч байгаа бололтой. Дуучин бүсгүй уран бүтээлээ хэсэг завсарласны эцэст ая зохиогч Г.Гангыг продюсерээрээ сонгон, хамтарч ажиллах болжээ.