Алаг нүдэнгүүдийн хэмээх тодотголтой “Х-Түц” продакшны жүжигчин Бархүү, Одончимэг нарын гэр бүл Монголын авьяаслаг бөгөөд үлгэр жишээ гэр бүлийн нэг. Анх бие биедээ хайр сэтгэлтэй болж байх үедээ олон саад бэрхшээлтэй тулж байсан тэд өдгөө хэнээс ч юунаас ч санаа зоволгүй аз жаргалтай амьдарч буй. “Сэргээш-3” бүтээл дээр ажиллаж байхдаа анх сэтгэл алдарсан жүжигчин Бархүү “Ер нь бол хайртай хүнээ ямар ч үнээр хамаагүй авах л ёстой. Нэг инээдтэй түүх ярихад би чинь мөнгөгүй байж хоолонд уриад өөрөөс нь мөнгө зээлээд нэг оройг хамт өнгөрөөж байсан. Тийм тэнэг хүн гэж байхгүй биз дээ. Тухайн үед уулзаж л байвал намайг юу ч гэж бодсон хамаагүй гэж бодсон. Тэгээд л хэн ч юу ч гэж хэлсэн би чиний төлөө зүтгэнэ. Надад итгэ гэж их олон удаа дайралт хийсэн. Тэгээд миний олон зүйл зөв хүн шиг харагдсан байх л даа. Ер нь эр хүнийг танихад бэрхшээлтэй ш дээ. Ялангуяа манай залуучууд салж сарниад л байдаг. Тэр надад их хэцүү л санагддаг юм. Эрчүүд чинь эхэн үедээ сайхан зангаа үзүүлж байгаад өөрийн болгосныхоо дараа их муухай зан гаргаж ирдэг ч юм уу. Тэгэхээр бас тийм байхгүй юмсан гэж дотроо бодож эр хүний эрхэм чанарууд юу байдаг юм тэр болгоныг ухамсарлаж эцэг хүний хариуцлага , ханийн халамж гэдэг зүйлийг хамтад нь сайхан аваад явчих юмсан гэж бодож явдаг. Энэ миний гол баримталдаг зарчим” хэмээжээ.
Ж.Сондор
Эх сурвалж : Factnews.mn