Хүний биеийн хамгийн гайхамшигтай хэсэг өгзөг одоогоос 4 сая жилийн өмнө буюу өвөг дээдэс маань хойд хоёр хэл дээрээ зогсож сурсан үеэс эхлэн хөгжжээ. Түүний тухай сонирхолтой баримтыг сонирхуулж байна. Орчин үеийн эрчүүдийн 35 хувь нь эмэгтэй хvний хамгийн секси хэсэг бол ӨГЗӨГ хэмээн үздэг аж.
– Эртний Грек, Ромд өгзөгийг шvтээн болтол нь тахидаг байв. Грект хамгийн гоё өгзөгтэй хүн бурхнаас илгээгдсэн хүн гэж шүтдэг байжээ.
– Тэр vеийн уран барималчид, зураачид домгийн дагинас, гоо бvсгvйчvvдийн дүрийг урлахдаа шүтээн болсон өгзөгийг маш гоёмсогоор эрхэмлэн дvрсэлдэг байв.
– Мөн Эртний Египтэд гэрлээгүй охидыг засч янзлаагүй хээрийн чулуун дээр суухыг маш их цээрлэдэг байсан байна. Учир нь өгзөгийг хүндэтгэхгүй гомдоох юм бол хүнтэй гэрлэж чадахгүй болно гэж үздэг байсан ажээ.
– Дундад зуунд өгзөгийг бохир заваан, шалиг завхай үйлдлийн илрэл гэж үзэх болсноос бүх хүн өгзөгөө далдалдаг болжээ.
– Энэ үед шашны зүтгэлтнүүд чөтгөртэй тааралдвал түүн рүү нүцгэн өгзөгөө харуул, тэгвэл чөтгөр хүч чадлаа алдан зугтах болно гэж номлодог байсан байна.
– Catherine Zeta Jons, Monica Belluchi, Jeniffer Lopez зэрэг Холливудын жvжигчдийн дур булаам өгзөг шинэ мянганд мартагдсан өгзөгний нэр хүндийг дахин сэргээв.
Times.mn