Жүжигчин, модел Gal Gadot-Varsano 1985 оны 4-р сарын 30-нд Израйл улсад мэндэлжээ. Gal Gadot Пэта Тиква хэмээх газар мэндэлсэн бөгөөд хөрш хот болох Рош Хаяайнд өсч том болжээ. Грек хэлээр түүний эхний нэр “долгион” гэсэн утгатай ба түүний сүүлийн нэр нь “голын эрэг” гэсэн утгатай ажээ. Түүний ээжийг Ирит гэдэг багш байсан бөгөөд аав нь инженер хийдэг Майкэл Гадот хэмээдэг байжээ.
Түүний эцэг эх 2-уулаа Израйлд төрсөн бөгөөд Грийнштэйн хэмээх нэрээ Еврэй болгож өөрчилсөн байдаг. Түүний эцэг Израйлд төрсөн 6 дахь үе бөгөөд түүний өвөг эцэг Еврөп хүн байв. Гадотын эмээ Нацистуудын дайралтаас өмнө нас барсан ба түүний өвөө Аушвицийн хорих лагэрт хоригдож байгаад олноор устгалын үеэр амьд гарсан байдаг. Гадот Израйлд маш Еврэй орчинд өссөн хэмээн дурссан байдаг. Түүний удамд Польш еврэй, Австри еврэй, Герман еврэй, Чех еврэй нар байдаг байна. Тэрээр нэг Дана хэмээх нэг эмэгтэй дүүтэй юм. Тэрээр ахлах сургуульдаа биологийн чиглэлээр суралцдаг байсан ба тэр их өндөр учраас сагсан бөмбөг тоглох дуртай байснаа хэлсэн байдаг. Хүүхэд байхдаа хамгийн анх хүүхэд асрагч хийж байсан бөгөөд Бургэр Кингд мөн ажилладаг байжээ. Харин насанд хүрсэн хойноо Гадот хууль болон олон улсын харилцааны чиглэлээр коллежид суралцсан байна.
Гадот Израйлын бие хамгаалах хүчинд тулааны зааварлагчаар түр алба хааж байжээ. Мөн “Чи 2 юмуу 3 жил алба хаах нь хамаагүй, хамгийн гол нь чи сахилга бат болон хүндлэлийг сурах болно” хэмээн хэлсэн байдаг. Түүний өмнөх энэ суурь түүнийг Fast & Furious киноны Жизэлийн дүрийг авахад ихээхэн нөлөө үзүүлжээ. 2004 онд 18 настайдаа Гадот Израйлийн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж, мөн ондоо Эквадорт болсон Miss Universe тэмцээнд оролцож байжээ.
20 настайдаа цэргийн армиас гарч, хуулийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Гадот Miss Sixty, Huawei утас, Captain Morgan дарс, Gucci-ийн сүрчиг, Vine Vera-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, Jaguar машин зэрэг олон улсын брэндүүдэд моделөөр ажиллаж байв. 2015 онд тэрээр Gucci-ийн Bamboo сүрчигийн нүүр царайгаар ажиллажээ. Мөн Cosmopolitan, Glamour, Bride, Entertainment Weekly, UMM, Cleo, Fashion, Lucire, FHM сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч байсан юм. 2008-аас 2016 онд Кастро брэндийн үндсэн моделоор ажиллаж байсан. 2013 онд түүний моделийн болон жүжигчний жилийн дундаж орлого 2.4 сая израйл доллар байсан нь орлогоороо Израйлын Esti Ginzburg, Shlomit Malka зэрэг алдартай моделын өмнө жагсаж байсан юм. 2012 оны 4-р сард Shalom Life сэтгүүлээс гаргадаг Дэлхийн хамгийн авяаслаг, ухаантай, хөгжилтэй, 50 еврэй сайхан бүсгүйчүүдийн 5-д Гадот бичигдэж, модел Bar Refaeli болон жүжигчин Eva Green нарын дараа орж байсан юм. 2014 онд Instyle сэтгүүлийн ирээдүйтэй манлайлагч эмэгтэй жагсаалтад Израйл улсаас Odeya Rush-ийн хамт бичигдэж байжээ.
Гадотыг их сургуулийн эхний жилдээ суралцаж байхад дүрийн сонгон шалгаруулалтын найруулагч түүний төлөөлөгчтэй холбогдон Гадотыг Quantum of Solace киноны Camille Montes хэмээх тагнуулч охины дүрд шалгуулахыг урьсан байдаг. Уг дүрээс Гадот татгалзсан ч хэдэн сарын дараа Израйлын Bubot хэмээх кинонд тоголсон байдаг. 3 сарын дараа Quantum of Solace киноны дүр сонгон шалгаруулах найруулагч Гадитыг Fast & Furious киноны 4 дэх ангид Gisele Yashar_ын дүрд шалгуулахыг дахин урьсан бөгөөд тэрээр өөр 6 өрсөлдөгчдөөс уг дүрд шалгарч байжээ.
2010 онд тэрээр Date Night кинонд, адал явдалт төрлийн Knight and Day кинонуудад жижиг дүрүүдийг бүтээсэн байна. 2011 The Fast & the Furious цувралын 5 дахь ангид, 2013 онд 6 дахь ангид ту тус Gisele-ийн дүрийг дахин бүтээсэн байдаг. 2016 онд Гадот Batman v Superman: Dawn of Justice кинонд Wonder Women-ий дүрийг бүтээсэн юм. Гадот уг дүрд тоглохын тулд сэлмээр тулалдах, кун фу, кик бокс, жу жицү зэрэг тулааны урлагаар хичээллэж суржээ. Gadot анх удаагаа супер баатрын дүрийг бүтээсэн нь киноны хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг болж чадсан юм.
Мөн 2016 онд John Hillcoat-ын гэмт хэрэгт, триллэр төрлийн Triple 9 кинонд Kate Winslet, Aaron Paul Нартай хамтран жижиг дүр бүтээжээ. Тэр жилийнхээр сүүлчээр гэмт хэрэг, экшион төрлийн Criminal кинонд Kevon Costner, Gary Oldman, Tommy Lee Jones нартай Ryan Reynolds-ийн бүтээж буй дүрийн эхнэрийг дүрийг бүтээжээ. 2016 онд түүний тоголсон сүүлийн кино бол экшион, комеди төрлийн Keeping Up with the Jonese байсан бөгөөд уг кинонд нууц төлөлөгчийн дүрийг бүтээсэн юм. 2017 онд түүний Wonder Woman дүрийн гоцлол кинонд тоглож, 2017 оны 11 сард мөн нээлтээ хийсэн Justice League кинонд мөн уг дүрээ бүтээсэн юм.
Гадот 2008 онд Израйлын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Yaron Varsano-той гэр бүл болжээ. Тэд одоо 2 охинтой юм. 2015 он хүртэл тэд Tel Aviv дахь тансаг зочид буудлыг эзэмшдэг байсан бөгөөд, Гадот үйл ажиллагааг нь хамтран явуулж, өөрөө орны даавууг нь хүртэл сольдог байсан гэлцдэг. Харин 2015 онд зочид буудлаа Роман Абрамовичд 26 сая доллараар заржээ.
Ugluu.mn