Бүжигчин Төөгөө “Авьяаслаг Монголчууд” шоуны үеэр эхнэр хүүхдээ анх олонд танилцуулж байсан билээ. Түүнээс хойш удалгүй хоёр тийш болж тус тусын амьдралыг хөөх болсон тэд мөн л олны танил хүмүүсийг сонгосон. Бүжигчин Төөгөө Гантөмөр гишүүний охинтой үерхэх болсон бол түүний эхнэр “Punk And Rap” хамтлагийн бүжигчин Тэнүүнтэй үерхэж эхэлсэн. Хосууд бүхий л зүйлсийг хамтдаа хийх болсон бөгөөд ажил хэрэг дээрээ ч мөн тун сайн хамтрагчид ажээ. “93 KIDULT” брэндийнхээ шинэхэн салбарыг нээгээд авсан тэд тун удахгүй чанартай бөгөөд загварлаг хувцаснуудаар бэлэг барихаар их ажилдаа ханцуй шамлан оржээ. Орчин үеийн залуусын загварын чиг хандлагыг тодорхойлохоор ажиллаж байгаа тэдний сэтгэхүй хэрхэн зохицож ямар бүтээл гаргах нь тун ч сонирхолтой ажээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn