“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Аруинболдыг тал бүрийн авьяастай, сүрхий эр гэдгийг хүн бүр мэднэ. Сайн жүжигчин, чадварлаг найруулагч, давгүй хөтлөгч гээд л түүний “гуншин” явж өгнө. Хошин урлагийнхан дундаа ч сэргэлэн, менежмент сайтай гэгддэг.
Сүүлийн үед мань эр хүмүүсийг “Хас” банкинд хадгаламж нээлгэж хуримтлалтай болохыг ухуулаад завгүй яваа. Уг нь сурталчилгаанд нь л тоглосон боловч өөрөө хадгаламжийг дэмждэг нэг ёсондоо “улаан фен” юм байх. Аав ээж, найз нөхөд тэр бүү хэл продакшныхаа залуу жүжигчидийг хүртэл сэнхрүүлж байгаад хадгаламж нээлгэсэн сурагтай. Өөрөө ч оюутан байхаасаа л олсон мөнгөнийхөө талыг цааш нь хийгээд мартчихдаг болсон гэнэ.
“Хуримтлалтай хүн амьдралд илүү итгэлтэй болдог” хэмээн тэрээр ярьдаг нь үүний тод илрэл болов уу. Харин түүнийг орлогынхоо талыг хадгаламжиндаа хийдэг гэхээр гоочилж “Балиар харамч, нарийн” гэж ярих хүмүүс ч бий. Ямартаа ч Бооёо мөнгөө хуримтлуулахын үнэ цэнийг өөрөө эдэлж яваа. Саяхан амьдарч байсан байраа зараад, хадгаламжаа нэмэрлээд илүү тансаг, том байртай болсон гэнэ.