Жүжигчин Мэган Маркл болон хунтайж Харри нарын хуримын талаарх шуугиан гарсантай холбогдуулан Фокс кино компани 5-р сарын 11-нд Британийн хааны гэр бүлтэй ураг барилдах гэж буй Америк жүжигчний талаар 2 цагийн тусгай баримтат кино гаргахаар төлөвлөж байна.Уг баримтат кинонд жүжигчний кинонд бүтээсэн дүрүүдийн арын зураг авалтууд, зураг авалтын материалууд зэрэг Британийн хааны гэр бүлийн түүхийг үүрд өөрчлөх эмэгтэйн тухай үзүүлэх ажээ.
Сүйт бүсгүйн тухай мэдээллүүдийг түүний дотны хүмүүсийн ярианаас мэдэж болох ба түүний эгч Саманта, сэтгүүлч Пийрс Морган, Диана гүнжийн үйлчлэгч асан Паул Бурел болон 2-р Элизабэт хатан хааны хэвлэлийн төлөөлөгч асан Дики Арбитэр нартай хийсэн сонирхолтой ярилцлагууд мөн багтжээ. “Их Британийн хаант засгийн эхэн үеэс одоог хүртэл уг хааны гэр бүл дэлхийн хүн бүрийн анхаарлын төвд байсаар ирсэн” хэмээн Фоксын энтэртайнмент хэлтсийн захирал Роб Вэйд хэлжээ. Мэган Маркл Кэйт болон Диана гүнжийн эгнээнд нэгдэж, жинхэнэ гүнж болох замдаа гараад буй энэ мөчид энэхүү тусгай баримтат кино үзэгчдэд түүний Өмнөд Калифорниад хүмүүжсэн хүүхэд наснаас нь Виндсор Цайзад Ханхүү Харритай гэрлэх хүртэлх түүний амьдралын онцгой мөчүүдийг өгүүлэх юм байна.
Британийн Spun Gold кино компани Америкийн кино компаниудтай өрсөлдөн Фоксийн уг киноны бүрэн эрхийг олж авчээ. Тус кино компанийн найруулагч баримтат киног Натали Знакийн удирдан явуулдаг Атлантын холимог продакшин Znac& Co компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд уг компани саяхан Фокстой хамтран “Revolution” хэмээх шоуг хийсэн юм.
Маркл болон ханхүү Харри нар сүй тавьснаа 11 сард олон нийтэд зарлаж, харин жүжигчин бүсгүй 1-р сард “Suit” хэмээх олон ангит киноноос гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэдний хурим 5-р сарын 19-нд Виндсор Цайзад орших Гэгээн Гиоргийн сүмд болох ажээ.