Белла Хадид огцом өөрчлөлт хийх дуртай нэгэн. Заримдаа гялгар сэтгүүлийн хавтсыг чимэглэхийн тулд тэрээр сонин янзын дүрд хувирдаг.
Хэд хоногийн өмнө Токио хотод ажлаар очихдоо 21 настай загвар өмсөгч бүсгүй 1960-аад оны хэв маягтай болжээ. Олон сая дагагчид нь түүний үсний засалтыг сонирхсонгүй. Харин үснийх нь өнгө тэднийг гайхшруулав.
Белла Хадид шаргал үстэй болсон байлаа. Зарим нь хиймэл үс зүүсэн байна гэж мэдэмхийрсэн бол бусад нь гоё үгтэй сэтгэгдлүүдээр булсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn