Өнөөгийн залуусын шүүгээнд байх ёстой зүйлсийн нэгээр зүй ёсоор бичигддэг хувцас бол савхин хүрэм. Хаана ч хэдийд ч таныг загварлаг харагдуулж чадах тус хувцас хэдий үеэс чухам хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч өөрийгөө илэрхийлэх нэгэн хэрэгсэл болсон тухай цухас дурдъя.
Өнөө цагт бидний хэрэглэж буй савхин хүрмийг анх 1900-аад оны эхэн үеийн нисгэгч, цэрэг армийнхан өмсдөг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр уг хувцас нь “бөмбөгдөгчдийн хүрэм” хэмээн нэрлэгдэж тэднийг дулаан байлгахад ихэд тусалдаг байв. Ихэвчлэн өндөрлөг газар, байгалийн эрс тэрс уур амьсгалд байдаг байсан тэднийг хүйтнээс хамгаалах зориулалтаар бүтээгдсэн уг хувцас нэхий дотортойгоор хийгдэж байсан удаа ч бий. Оросын иргэний дайны үед уг хувцас дүрэмт хувцас маягаар ашиглагдаж байсан бол хамгийн анх уг хүрмийг “Жолоогүй нэгэн”(1953) хэмээх киноны гол дүрийн баатар Марлон Брандо хэмээх эр кинон дээрээ өмссөн нь тус хувцсыг энгийн хэрэглээнд нэвтрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Брандо дайны дараах баригдмал,журамт нийгмийн эсрэг зогсож байгаа,шийдэмгий халуухан залуугийн дүрээрээ тэр үеийн залуусын Элвис болж чадсан нэгэн ажээ. Улмаар түүнийг даган дуурайгсад нэмэгдэж тухайн үеийн одод хүртэл савхин хүрэм өмсөх болсноор савхин хүрэм өдгөө дэлхий нийтийн хэрэглээ болтлоо түгэн дэлгэрсэн түүхтэй ажээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn