“Хатариш” дуугаараа олонд танигдаж дуу нь эд хит болж байх үед Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан ч, бүтэн гурван сарын ч нүүр үзэлгүй салж, зам мөрөө хөөцгөөсөн. Салсныхаа дараа Мино “Хүнтэй сууна гэдэг амаргүй ажил байна лээ. Ялангуяа ханиа зөв сонгоогүй бол бүр ч бүтэхгүй” хэмээн ярьж байсан удаатай. Ийн анхны амьдралдаа алдаж хэсэг хугацаанд чимээгүй байсан Мино нэг л өдөр үрийн зулай үнэрлэсэн гэх баярт мэдээг ойр дотныхондоо билээ. Өдгөө түүний хүү 4 настай бөгөөд өчигдөр төрсөн өдөр нь тохиосон байна. Тэрээр хүүдээ зориулж дараах шүлгийг бичжээ.
Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа
Эрдэнэс олсон би азтай хүн
Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо
Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн
Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг
Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү
Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг
Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү
Даргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж нь
Дорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүү
Мөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж нь
Мөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүү
Сөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юм
Сүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр минь
Сөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юм
Сайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү минь
Эр өсч эсгий сунадаг жамтай хойно
Ээжийн хүү томоо эр болно
Эхнэр авч аав ч болно
Ээ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүү