Залуусын дунд нэр хүнд нь өсөж буй охидын “Honeymoon” хамтлагийн ахлагч Б.Солонго саяхан “Twitter”-т өөрийн гэсэн хуудастай болжээ. Тэрбээр энэ сарын 23-нд монголчуудын өргөн ашиглах болсон энэхүү хуудсанд нэгдсэн байна.
“Маск” продакшны жүжигчин Б.Солонго анхныхаа жиргээг найздаа зориулсан бололтой. Тэрбээр @bilguunbeke хэмээх хаягтай залууд хандан “Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай” хэмээн жиргэжээ. Б.Солонго “Twitter”-т @SolongoBatka хэмээх нэртэй юм.
Сүүлийн үед урлаг, спортынхон болон олны танил хүмүүс энэхүү цахим хуудсанд өөрийн хаягаа үүсгэх нь нэмэгдсэн. Тухайлбал, “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр (@tsoomoococktail), А.Өнөржаргал (@UskuA) нар нэлээд идэвхтэй жиргэдэг. Харин Ардын жүжигчин П.Цэрэндагвын (@tserendagvaP) жиргээний дийлэнх нь сургаал, шүүмжлэл байдаг юм.