Аз жаргалыг олж харахад, аз жаргалыг мэдэрхэд цаг заваа гаргаж бай. Аз жаргалыг бүү хойшлуул. Зовлонг л хойшлуулж бай. Ирээдүй бол аз жаргалыг хойшлуулах, аз жаргалаас зугтах заль юм. Бид дандаа үүнийг дуусгахгүй бол болохгүй нь, тэр ажлын ард нь гарч байгаад нэг сайхан амаръя гээд аз жаргалыг байнга хойшлуулдаг. Харамсалтай нь “Үүнийг амжуулчихаад” гэдэг нь хэзээ ч дуусдаггүй. Нэг л мэдэхэд үс цайсан, нэг л мэдэхэд үхэл ойртсон байдаг. Үнэхээр чухал юмуу бүү мэд мөнгийг л бүхний эхэнд тавиад байдаг. Аз жаргалтай байх цаг хугацааг, хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацааг, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадах цаг хугацааг, аав ээж, ах дүүсээ баярлуулах цаг хугацааг бид дандаа мөнгөний хойно тавьдаг. Мөнгө аз жаргалаас илүү үнэ цэнэтэй юм гэж үү.Хүссэн хэмжээний мөнгөтэй болж байгаад дараа нь жаргана гэвэл Таны нас хүрэхгүй ч болов уу даа. Аз жаргалд цаг гарга. #Зүрхийгтаньдайлъя номны хэсгээс