Сансар огторгуйн уудамд одод тэсрэх үзэгдэл олон болдог ч бид анзаардаггүй аж. Энэхүү од тэсрэх үйл явцыг супернова гэдэг ба энэ жил бидэнд ажиглагдахуйц одны тэсрэлт болох юм байна. Бетельгейзе хэмээх аварга од нь нарнаас 10-20 дахин том бөгөөд манай дэлхийгээс ажиглагддаг ес дэх том од юм. “Энэхүү аварга том одны супернова 1-2 долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ нь дэлхийгээс хоёр нартай болсон мэт харагдана. Түүнчлэн маш их шаталт үүсч байгаа учраас дэлхийн дулааралд нөлөөлөх юм” хэмээн Австралийн физикч Брэд Картер үзэж байгаа аж. Харин Европын сансар судлалын төв болон АНУ-ын НАСА-гийн эрдэмтэд энэ таамаглалын тухайд цаг хугацааны хувьд санал нийлэхгүй байгаа юм. Тэд хоёр жилийн дараа болно гэж байгаа бөгөөд хоёр нартай мэт болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч дэлхийн дулааралд нөлөөлөхгүй гэцгээж байна.