АНУ-д олон жилийн турш амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаад эх орондоо ирсэн “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд энэ намар хамтлагийнхаа ойг нижгэр тэмдэглэхээр бэлтгэж байгаа.
Энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн бас нэгэн содон мэдээ фэнүүдийнх нь чихийг дэлсэх болжээ. Учир нь, олон жилийн туршид урлагийг хувийн амьдралаасаа дээгүүрт тавьсан тус хамтлагийн бүсгүйчүүд удахгүй нөхөрт гарч, гэрийн эзэгтэй болцгоох гэнэ.
Гадаад залууг үгүйсгэж, “Би зөвхөн монгол залуутай л гэрлэнэ” хэмээн ярьдаг Сүндэрээ эгэл жирийн монгол залуутай үерхэж байгаа. Дотно харилцаатай болоод удаагүй байгаа ч тэднийг удахгүй хуримын зар тараана хэмээн урлагийнхан шивэр авир гэлцэх болсон.
Тус хамтлагийнхан ч уг мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Хамтлагийн ойтой бас нэгэн баярт явдал давхцах төлөвтэй байгаа” хэмээгээд, ёжтой инээмсэглэцгээв.
chuhal.mn