Мисс О.Болор гэхээр хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Тэгвэл АНУ-д гурван ч их сургууль дүүргээд буй Мисс О.Болор гэх бүсгүй боловсролдоо анхаархын чацуу чөлөөт цагаагаа загварын чиглэлээр эх орныхоо нүүр царай болж буй залуу гоо бусгүй юм.
Тэрээр багаасаа АНУ-д өсөж хүмүүжсэн бөгөөд тэндэхийн соёлд суралцан өөрийгөө олон төрлийн чиглэлээр хөгжүүлж яваа бүсгүй аж. Түүнийг АНУ-ын нэгэн томоохон сургуульд сурч байхад нь загварын EXQUISITE компаниас санал тавьснаар О.Болор тус компаний нүүр царай болоод зогсохгүй Азийн цор ганц төлөөлөл болсон гэдэг. Хэр баргийн сайхан бүсгүйчүүд нүүр царай нь болоод байдаггүй EXQUISITE компанид нүүр царай нь болж чадсан О.Болорт том, жижиг зураг авалт болон хүлээн авалтуудын санал тасархаа больсон гэдэг.
Э.Болор мөн сурахын хажуугаар зөвхөн загвар гэлтгүй урлаг, улс төр сонирхдог. Боловсолдоо анхаарч, өөрийгөө хөгжүүлэх ньМисс Э.Болорын эрхэм зорилго гэхэд хилсдэхгүй. Түүнийг EXQUISITE компаний нүүр царай болсоны дараахан учир мэдэх хүмүүс “ирээдүйтэй мисс” хэмээн нэг бус удаа ам ангайсан гэдэг. Ингээд АНУ-д гурван сургуулийг дүүргээд буй, залуу үеийн төлөөлөл О.Болорын зургийг энэ удаагийн буланд танилцуулж байна.