Тогтсон нэг хэвэндээ байдаг зүйлс байдаггүй шиг загварын ертөнц шинэчлэгдэхийн хэрээр загварлаг хүмүүс ч олноор төрөх болоод байгаа билээ. Шинэ он гараад нилээн удаан хугацаа өнгөрсөн, чи ч гэсэн өөрийгөө шинэчлэх цаг болсон гэж бодохгүй байна уу?
Шинээр өөрийгөө бий болгож том өөрчлөлт хийхийг шийдсэн ч бай, хуучин хувцаснуудтай нөхөрлөөд явахыг хүссэн ч бай, 2018 онд хамгийн өргөн дэлгэрэх 8 трендийг хүргэе.
1. Ягаан (бол шинэ хар)
Ягаан өнгө эргээд бүхий л замаар олон зүйлсийг гайхалтай өнгө, загварлаг эзэмдэж эхэллээ. Загварын тайзны ихэнх дээр нь ягаан өнгө зонхилж, бүхий л төрлийн арьсны өнгийн дулаахан харагдуулж, романтик, дурлалын мэдрэмжийг сэргээж өгч байгаагаараа онцлог. Зөөлөн, хурц, неон, эсвэл амар амгалан…
2. Судал
90-ээд оны судалтай загвар өнөөдөр бараг бүхий л футболк, даашинзнууд дээр харах нь энгийн л зүйл болж. Олон янзийн өнгө, хэлбэр дүрсээр өдөр тутмын тань хувцаслалтыг өнгөлөг харагдуулах гайхалтай тренд байгаа биз?
3. Сэтгэл татам ээмэг
Энэ жил хүчирхэг, сэтгэл татам хэрнээ чамин ээмэгнүүд тренд болж эхлээд буй. Өмнө нь бид бүгд л жижиг ээмэгнүүдээр гоёдог байсан бол одооноос өөрийг чинь илүү тодотгож өгөх чамин ээмэгнүүдийг сонгож “гялалзах” цаг болжээ. Зөрж өнгөрөх хүн бүрийн сэтгэлийг булаах нь гарцаагүй…?
4. “Цэцгэн хээ? Яг л хавар шиг үү? Гайхамшигтай!”
Мэдээж хэрэг хаа сайгүй цэцэглэх өнгө алаглах цэцгүүдээр бид хавар ирээд байгааг мэддэг, тэгвэл энэ жил 60-аад оны моод эргэн дэлгэрч эхэллээ. Олон өнгийн, нэг өнгөөр дагнасан, неон, эсвэл oversized гээд төрөл бүрээр бид өөрсдийгөө чимэх боломжтой боллоо.? Хавар шиг цэцэглэе…
5. 80-аад оны ханцуй
2 улирлын турш 80-аад оны загварууд гудамжны ихэнх хувийг эзлээд байсныг бид маш олон загварын долоо хоногуудаас харах боломжтой. Өмсөхөд үнэхээр эвгүй, жигтэй, эсвэл хэтэрхий гоёдуу харагдахвий гэж айх хэрэггүй, үнэндээ тэд маш тухтай бас загварлаг гэдгийг нь дөнгөж сая мэдлээ шүү дээ. ?
6. Муу охидын бүлгэм
Өсвөр насны охин байхдаа муу охид шиг байх гэж оролдож байсан эсэх , эсвэл яг одоо хүсч байгаа бол 2017 он танд 2дахь боломжийг олгох гэж байна. Энэ удаа савхи, туйлын загварлаг футволкнуудтай хослуулан этгээд материалын өмднүүд гэх мэт олон байдлаар өөрийгөө харуулах боломжтой. Чамайг эргэлзээгүй онцгой, зоригтой, этгээд бас хүчирхэг харагдуулна.
7. Давхар платформ
Платформ гутал өмнө нь эрчээ авч байсан бол энэ удаа илүү зузаан болж гарч ирчээ. Гэхдээ зузаан байхдаа илүү загварлаг гэж алдаршаад буй энэ гутал шүүгээнд чинь заавал байх ёстой гутлуудын нэг болчихсон гээч…? Харахад л цаанаасаа л дэгжин харагдуулж байгаа биз.?
8. Зөвхөн хөхний даруулга
Би хөхний даруулга гэхээс илүүтэй яг хэлэх зохистой нэр олж чадсангүй. Ямартай ч 2016 онд бид маш их хөхний даруулга буюу бра олж харсан бол энэ жил улам ч ихээр дэлгэрэх төлөвтэй. Хэрвээ чи маш их итгэлтгэй бүсгүй бол үүнийг өмсөхөд ямар ч асуудалгүй. Жижиг хөхтэй бүсгүйчүүдэд торон лингэриэ маш гайхалтай харагддаг. Деним жинстэй, эсвэл макси юбкатай хослуулж өмсөөд үзээрэй.
Эх сурвалж: JOY.MN
|