Залуу дуучин Т.Миногийн “Хатариш” дуу энэ жилийн хит уран бүтээл болсон. Солонгос улсад зохион байгуулагдсан фестивальд ч амжилттай оролцоод ирсэн. Алтны магнат Мянганбаяртай нэр холбогдож, хуучин найз залуугаа гэр бүлээс нь салгасан зэргээр хэлүүлж байсан Мино хайртайгаа учирчээ. Түүний найз залууг Ука гэдэг бөгөөд өөрөөс нь гурав ах гэнэ. Ойр дотныхон нь хайр дурлалыг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс болж муудалцаад авсан аж.