Эндрью Линкольн эцэст нь “The Walking Dead” цувралийг орхижээ. Тэрээр 2010 оноос хойш тус цувралд тасралтгүй тоглосон билээ. Эх сурвалжийн хэлснээр Эндрю нь: “Энэ бол Rick Grimes-н дүрд тоглох сүүлийн жил байсан. Би шоундаа хайртай, энэ бол миний бүх зүйл байсан. Мөн би шоуныхаа бүх уран бүтээлч, үзэгчдээ ч гэсэн хайртай. Энэ нь миний ажил мэргэжлийн хамгийн гайхамшигтай, гайхамшигтай туршлага юм” хэмээжээ. Жүжигчин залуу гэр бүлтэйгээ хамт завсарлага авахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ, Магги Грийнегийн дүрийг тоглодог Лаурен Кохан нь есөн улирлын дараа шоуг орхино хэмээн мэдээллэв.