Дуучин Мадонна “Vogue Italia” сэтгүүлийг чимж, Португалд хэрхэн амьдарч байгаа талаараа ярьжээ. Түүний өргөмөл хүү Дэвид хөлбөмбөгийн “Бенфика” клубийн спортын дунд сургуульд элссэнээр тэрбээр Португалд амьдарч байгаа юм.
Тэгвэл дуучин бүсгүй “Миний хүү Дэвид мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг. Би түүнийг сайн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хангаасай гэж хүссэнээр амьдралаа өөрчлөх шаардлагатай болж, бид АНУ-аас явсан. Үүнээс гадна, өнөөдөр улс эх орон маань хэцүү цаг үеийг туулж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn